Ж.Батдорж


Эрх баригчдын мунхаг бодлогоос болж хэдий болтол монгол залуус гадагшаа дүрвэсээр байх вэ?

hi

Монголын төрийн мунхаг бодлогоос болж олон мянган залуус жил бүр эх орноосоо зугатан дайжсаар байна. Яагаад гэвэл Монголд хэчнээн ажилласан ч нэг цалингаас нөгөө цалингийн хооронд, нэг ломбардаас нөгөө ломбардын хооронд өлөн зөлмүүн амьдардаг учраас тэр.

Үүний зэрэгцээ нийгмийн шударга бус байдлаас үүдэн Монгол улсад баян хоосны ялгаа улам бүр газар авч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. 

Өнөөдөр Монголд нийгмийн доод давхарга болох эмзэг бүлгийнхэн хогийн сав ухаж, харин авлига, хээл хахуулд идэгдсэн улс төрчид үнэтэй машин унаж, үндэсний баялагийг хуу цөлмөн түүнээс үлдсэн өчүүхэн хэсгийг ард түмэнд хүртээж байна.

Дээр нь  жил бүр өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ тэнгэрт хадаж, Монголд амьдрах боломж нөхцөл улам хүнд болж байгаагаас монгол залуус гадны орон луу олон зуун мянгаараа дүрвэсээр байна. Тэгвэл энэ бүхний буруутан нь хэн бэ? Мэдээж өнгөрсөн 30 жил эрх барьж ирсэн МАН болон тэдний хань хамсаатнууд  мөн гэж хэлэхэд нэг их буруутахгүй байх.

Монгол залуучууд өнөөдөр харь орны өндөр хөгжлийг хараад навсгар Монголоо голсондоо бус зөвхөн мөнгөний төлөө ийнхүү дүрвэн одож байна.

Тэгвэл үүнийг зогсоох арга байгаа юу гэж зоригтойгоор асууя. Мэдээж байгаа. Ингэхийн тулд яах ёстой вэ? Тэгэхийн тулд өнөөгийн Монголын эрх баригчид энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч ард түмнээ ажлын байраар ханган, авлига хээл хахуулийн асуудлаа цэгцлэн хөдөлмөрийн хөлсийг хамгийн багадаа 1000 ам доллар болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол монголын маань энэ хэдэн залуучууд бүгд эх орноосоо дүрвээд дууслаа.

Хэрвээ Монголын эрх баригчид дээр өгүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1000 ам доллар болгох зорилтыг ойрын ирээдүйд хэрэгжүүлж чадахгүй бол өнөө Чингисийн монгол гээд цээжээ дэлдээд  байдаг энэ Монгол улс чинь архин далайд живж, жоохон л оройтвол газар шороо маань хятад шаахайн мөрөөр дүүрч, хөх толботой монголчуудад эх орондоо гишгэх зай үлдэхгүй болж мэдэхээр байна.

 

Ж.Батдорж

 

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1