М. Учрал


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт эх орондоо ирнэ

hi

Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас -1 иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо ирээд байна. Үүний 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарлана. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр БНСУ-аас 187, Америк, Австрали, Канад, Зүүн Өмнөд Азийн улсаас 67 буюу нийт 254 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 15 нь өндөр настан, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 56 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 86 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тасалбараа авсан, 11 нь түр саатруулах байранд байсан иргэд байна.

Иргэдийг Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0