
Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэг нийтийн цахим сүлжээнд тавигдаж иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Уг бичлэг Т.Ананда нь Т.Дэлгэрмөрөнг удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар дурьдагдсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү: “Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 21:30 минутын үед цагдаагийн байгууллагад Т.Дэлгэрмөрөн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч, бүртгэн холбогдох шалгалтын ажиллагааг явууулж байна” гэлээ.






3 цагийн өмнө

3 цагийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-03-01 17:15:13
za yahnawdee en ger bvld bdgl zvilshdee deegi ah hezeech hvchirhiilel hih hvn bish ter ehnern n l ooro buruutai