М. Учрал


ЦЕГ: Эмэгтэйн эрх чөлөөнд нь халдсан 4 этгээдийг баривчилж, шалгалт явуулж байна

hi

Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ны өдөр цахим мэдээллийн хэрэгсэлд иргэдийн дургүйцлийг хүргэсэн нэгэн эмэгтэйн бие эрх чөлөөнд нь халдаж, үг хэлээр доромжилж зодож байгаа бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явууллаа. Дээрх хэрэгт холбогдуулан 4 этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар нь энэ оны 1 дүгээр сард тус бичлэгийг хийсэн байна.

Тухайн хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.

Хаха 7 11 Таалагдсан 4 Гунигтай 21 Нүдний булай 9 Пөөх