М. Учрал


Б.Баатархүү: Төрөх гээд явж байсан биш гэрлүүгээ явж байсан

hi

Олон нийтийн сүлжээнд Цагдаагийн алба хаагч жирэмсэн эмэгтэйд халдсан гэдэг мэдээлэл гарсан билээ. Уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг хийлээ. /2021.03.24/

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: "Жирэмсэн эмэгтэйг төрөх гээд явж байхад нь Цагдаагийн алба хаагч зогсоож, торгосон гэдэг мэдээлэл гарсан. Энэ хэрэг дээр холбогдох шалгалтууд хийгдлээ. Холбогдох албадууд Цагдаагийн камерын бичлэгтэй танилцаж, шалгалтууд хийлээ. Үүнд юу тогтоогдож байна вэ гэвэл 00 цагийн үед БГД-ын нутаг дэвсгэрт зорчиж явсан тээврийн хэрэгслийг шалгасан байна. 23 цагаас хойш тээврийн хэрэгслүүдийг шалгаж байгаа.  

Шалгалтаар 25 настай "Э" гэгч иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан автомашин жолоодож явж байсан. Үүнд 14-т заасны дагуу зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон байна. Тэгэхэд хажууд нь явж байсан эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Жирэмсэн хүн явж байхад ингэлээ гээд уг нь бол журмынхаа дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөнд оролцвол 200 нэгжээр торгож, тээврийн хэрэгслийг нь журамлах ёстой. Тухайн Цагдаагийн алба хаагч тухайн жолоочид хариуцлага ноогдуулж, харин жирэмсэн зорчигчтой явж байсан учир нөхцөл байдлыг нь ойлгож тээврийн хэрэгслийг нь өгөөд явуулсан. 

Төхөөрөмжийн камерын бичлэг дээр бүгд байгаа. Тэгтэл Цагдаа жирэмсэн эмэгтэйг ингэлээ гэдэг ТАШАА мэдээлэл гарч байна. Үүнд холбогдох шалгалтууд хийгдэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй иргэн автомашин жолоодож болохгүй. 

Яг төрөх гээд явж байсан биш гэрлүүгээ явах гэж байсан гэдэг байдалтай байгаа. Цагдаагийн алба хаагчыг хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлсэн зүйлүүд байгаа. Олон нийтийн сүлжээнд өөр байдлаар гаргасан. Үүнд Цагдаагийн байгууллагаас тайлбар өгөх ёстой.

Цагдаа үүргээ гүйцэтгэж байна. Иргэн хүн үүргээ биелүүлэх ёстой" гэв. 

Хаха 70 22 Таалагдсан 6 Гунигтай 16 Нүдний булай 26 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5