М. Учрал


Олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын начин Э.Энхбат нарын зодооны учиг

hi

Н.Түвшинбаярыг  хэрэгт холбогдуулах нь Монголын Олимпын үндэсний хорооны Ерөнхийлөгчийн суудлаас буулгах зорилготой явуулга байв уу?   

 Олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын зодооны тухай тэнцвэртэй мэдээллийг хүргэж байна.

Хэрэг болсон газар: ХУД-ын нэгдүгээр хороонд байрлах “Зүчи” зочид буудлын хажууд байрлах оффисийн барилгын ёс давхарт Булган аймгийн Ардчилсан намаас угшилтай, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн мэдлийн ажлын байранд архидан согтуурч байсан.

Цаг хугацаа: 2021.04.02-ны өдөр 21 цагийн орчим

Зодоон юунаас үүсэв: Э.Энхбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа утсаар дуудсаар байсан. Тухайн үед Н.Түвшинбаяр аваргыг очиход үг сорж, маргаант яриа өрнөсөн бөгөөд Э.Энхбат нь ширээн дээр байсан архины шилээр толгойн тус газарт нь эхэлж цохисон байна. Улмаар өрөөнд хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Тухайн үед хэн хэн байсан бэ: Булган аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Гал-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат нар болоод аймгийн Ардчилсан намын хэд хэдэн хүн байсан.

Хаана шалгагдаж байна: ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд яг одоо |2021.04.03-ны өдрийн 15:00 | тус цагдаагийн хэлтэст Н.Түвшинбаяр нь эмчлэгч эмчийн хамтаар байлцаж байцаалт өгч байна.

Бэртэл гэмтэл:

  • Н.Түвшинбаяр Интермэд эмнэлэгт толгойн тус газраа зургаа оёдол тавиулсан. Толгой, нүүрэн хэсэгт гэмтсэн.
  • Э.Энхбат  ГССҮТ-д тархиндаа хүнд гэмтэл авсан олон тооны оёдол тавиулсан.

Интермэд эмнэлгийн эмч Н.Түвшинбаярын зургийг дарж нийтэд түгээжээ

Н.Түвшинбаяр нь олон улс дахь Монголын спортын нэр хүндийг бодолцож одоог хүртэл хэвлэлд хариу тайлбар өгөхгүй байгаа бөгөөд түүнийг Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зургийг тус эмнэлгийн эмч авчээ. Н.Түвшинбаярын өмгөөлөгч гомдол гаргаж байгаа аж.

Улсын өсөх идэр начин Э.Энхбат эхнэр Б.Нандинцэцэг: 

"Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэлээ.

Хэвлэлээр сенсаацилах болсон шалтгаан МҮОХ-ны Ерөнхийлөгчийн байр суурийн төлөө байв уу?

2008 оны Зуны Олимпоос Монгол Улсад анхны аваргыг авч ирж байсан түүхт тамирчин Н.Түвшинбаярыг 2020.08.14-ний өдөр Монголын Олимпийн Үндэсний хорооны Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд түүний уг томилгоог МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд дагалдан явдаг бөх угшилтай тамирчин залуусийн зарим нь эсэргүүцэж явдаг байж. МҮОХ-ны дүрмийн I зааснаар …спортын ёс зүйг сахих, допингтой тэмцэх болон хүрээлэн буй орчны асуудлуудад хариуцлагатай хандана. Мөн дүрмийн 10 дугаар зүйлд …Гишүүн өөрийн хүлээсэн үүргийг хангалттай биелүүлж чадаагүй болон Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрэм болон МҮОХ-ны дүрмийг зөрчсөн тохиолдолд, гаргасан зөрчил, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран сануулах, түдгэлзүүлэх, хөөх шийтгэлийн аль нэгийг оногдуулдаг байна. Тийм учраас Н.Түвшинбаярыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудлаас буулгах зохион байгуулалттай ажиллагаа байсан эсэхийг үгүйсгэх хүн одоогоор байхгүй байна.

Г.Саруул

Хаха 32 11 Таалагдсан 5 Гунигтай 42 Нүдний булай 33 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 106