Б.Ариун-Уянга


Орхон аймгийн Зэст багийн иргэд олон жилийн насжилттай ИШС-г шинчлэн сайжруулах талаар санал гаргалаа

hi

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал: Жаргалант, Баян-Өндөр сумдын иргэдтэй цахим уулзалт хийж эхэлсэн.  Өнгөрсөн долоо хоногт Жаргалант сумдын иргэдтэй цахим уулзалтыг хийсэн бол Баян-Өндөр сумын иргэдтэй хийх уулзалтаа Зэст багаас эхлүүллээ.  

       Зэст багийн хувьд 1400 гаруй өрхийн 5000 гаруй иргэдтэй Эрдэнэт хотын ууган баг.

Багийн нутаг дэвсгэрт гол тулгамдаж буй асуудлыг хөндөн хэлэлцэж, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар нээлттэй ярилцсан юм. Байшин хорооллын багийн хувьд СӨХ-дын цэвэрлэгээ үйлчилгээ, арчилгаа хамгаалалт муу, орц подволд үүрлэсэн муур нохой ихэссэн зэрэг ахуйн асуудлыг иргэд аймаг орон нутгийн удирдлагуудад уламжилж байв. Түүнчлэн тоглоомын талбай, ногоон байгууламж, зам талбай зэрэг тохижилтын ажил дутмаг бөгөөд хамгийн гол тулгамдаж буй асуудал болох олон жилийн насжилттай ИШС-г шинэчлэн, сайжруулах талаар санал гаргаж байлаа. Уулзалтын үеэр Зэст багийн иргэдийн хүүхэд багачууд хүмүүждэг 21-р цэцэрлэгийн гадна тал болоод гадна талбайн тохижилтын ажлыг 2022 оны хөрөнгө оруулалтын ажилд тусгана гэдгийг Аймгийн Засаг дарга хэллээ. 

Цахим уулзалтад аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал, ТЗУХ-ын дарга Ш.Ганболд, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн дарга Д.Бүүвэйбаатар, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн нар оролцлоо.

Уулзалтаас гарсан санал хүсэлт бүрийг нэгтгэн баг тус бүрд төлөвлөгөө гарган ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байлаа. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх