“Дархан бэр” - ээ хүндэлдэггүй айл өөдөлдөггүй

Хуваалцах:
“Дархан бэр” - ээ хүндэлдэггүй айл өөдөлдөггүй

maxresdefault-1

Гурван хүү дарааллан төрүүлсэн бэр хадам аавын дайтай хүндлэгддэг. Гурван хүү төрүүлснээрээ тэр айлын удмынх нь бүх муу муухай урьд хожид хийж байсан нүгэлийг хааж өгдөг гэж үзэж хадам аавын дайтай хүндэлдэг юм байна. Иймээс цагаан сараар хүртэл ахмад настангууд нь дархан бэрдээ ирж золгодог байсан гэнэ. Одоо л энэ уламжлалыг мэдэхгүй, тоохгүй байгаа болохоос биш бүр дархан бэрээ эс хүндэлвэл өвөг дээдэс хилэгнэж муу байдаг гэнэ шүү. Хормой доороо 3 эр унагаасан Дархан бэр хоймор голлон сууж , хэрэг хэлэлцэх, асуудлыг шийдхэд оролцож болдог , дал барьж идэж , далны хуудас тарааж , нэг үгээр бүрэн дархлагддаг эртний ёс бий. Засаг ноёны дархан бэр хошууныхаа хэргийг хадам аавтайгаа хэлэлцэж байсан түүх бий. 5 хүү төрүүлсэн эмэгтэйг "Лус дархалсан бэр" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гардаггүй овоонд гарч болдог. Байгаль хүртэл хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.

16195249_1872710866344047_8569666475612764752_n

Монголчүүд хэдий үеэс ямар учраас бэрийг дархлах болсон, ямар эрх үүрэгтэй  байсан талаар өөрөөр хэлбэл дархан бэрийн талаар “Нууц товчоо”-нд бичигдсэн байдаг. Монголын "Нууц товчоо"-нд бичигдсэнээр Бөртэ үжин, Сорхогтун хатан нар дөрвөн хүү завсаргүй төрүүлж дархан бэрийн эрх эдэлдэг байжээ.

Төв халхын ёсонд айлд бэр болж очоод гурван хүү завсаргүй төрүүлж овгоо өнөр өтгөн болгосон эмэгтэйг "Дархан бэр" болгон цоллодог, дархан бэр болон хүндлэгддэг байна. Энэ ёс нь мөн л эр хүнийг дээдлэх ёс үзэл санаатай холбоотой ажээ. Учир нь монголчуудын уламжлалд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвгүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү өргөмжлөн хүндэлдэг байна.

Урианхай ардын элгэн төрлийн ёсонд бэр дархлах томоохон ёслол байдаг. Энэ ёс нь урианхай ард түмний нэгэн онцлог ёс заншил юм. Бэр дархлах ёсонд бэр бэрлэх, бэрээ хүндлэх, цээр тайлах гэсэн хэсгээс тогтдог байжээ.

Дархад   ястаны   ёс   заншил  хамгийн том хүүгийн эхнэр бүюү айлын ууган бэрийг "Дархан бэр" гэж нэрлэдэг байна. Энэ ёс нь том хүүгийн эхнэр тэр айлын бусад бэрүүдэд үлгэр дууриалал болж нөхрийн дүү нар болон тэдний эхнэрийг удирдан зохицуулж байх эрх үүрэгтэй байдаг байна.

Дархадын ёсонд "Дархан бэр" нь хадмууд болон ихэс дээдэс настангуудтай хооллож ундлах,   наргиан  цэнгэлд  бусад  бэрүүдийг төлөөлөн оролцох тэр ч бүү хэл хүний зарим цээр ёсыг зөрчиж болох хэмжээний эрхтэй бөгөөд дархан бэрийн бага зэрэг дутагдлыг хадмууд нь уучилдаг. Энэ нь дархан бэрээ ихээхэн хүндэлдэгийн илрэл юм. Дархан бэр нь дараах эрхээр хангагддаг.  Үүнд:

       Бусад бэрүүдийн дотроос илүү эрх мэдэлтэй, тэр айлын хамгийн хүндтэй хүмүүсийн нэгэнд тооцогддог

       Айлын бэр хүн хойморт гардаггүй. Дархан бэр бол суудал дээгүүр, хойморт ч суух.

       Хадам эцгийндээ дуртай цагтаа зочилж байх

        Хадам талынхандаа дархан бэр маш ихэд хүндлэгддэг.

        Санал бодлоо хадам эцэг эхдээ чөлөөтэй илэрхийлдэг.

        Хадам эцгийнхээ дэргэд сууж хэрэг хэлэлцэхэд оролцох

        Амьдрал    ахуйдаа     гарсан    алдааг хадам аав ээж нь есөн удаа зэмлэл, шийтгэлгүй өнгөрөөдөг байх

Ам дамжсан ярианаас сонсоход Дархан гурван хүү ч, таван хүү төрүүлсэн ч гэдэг бэрийн хөхний сүү эмийн журмаар ардын эмчилгээнд хэрэглэж байсан гэдэг. Дархан бэрийн сүүг нүдэндээ дүсаавал нүд үлайх хараа муудах зэргээс хамгаалдаг хараа сайжруулдаг гэж үздэг байна.

Чухам ямар учраас гурван хүү дарааллан төрүүлсэн бэрийг тийнхүү илүүд үзэж хүндэтгэх болсон нь сонирхолтой юм. Үүний учир нь нүүдлийн иргэншилт монголчуудын хувьд ажиллах хүч түүний дотроос эрэгтэй хүний ялангүяа дайн тулаан эх орноо хамгаалах үйлс зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэгт, нөгөө талаар гал голомт эд хөрөнгөө өвлүүлэх, эр хүнийг хүндэтгэн дээдлэхтэй холбоотой болов үү.

М.Шигтгээ


Хуваалцах:
7Хаха
13Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
15Пөөх

Сэтгэгдэл бичих

Zochin 2024-11-30 12:27:09

Huiseer yalgawarlalaa gd baritsaad burr uhlee zarim ni Udmiin buh muu muuhaig haaj vr udmiig ni gazart beheldeg gsn ertnii ulamjlal bgaazdee burr neg oor neg ymtai haritsuulj baritsxiin owchin tussan ymnuud bh ymaa

Зочин 2023-11-12 09:45:37

Хүүхдийн Хүйсийн хувьд эмэгтэйгээс шалтгаалдагыг Мандхай сэцэн хатны айлдвараас сонсож болно.

Зочин 2023-11-12 09:43:07

Ёсоо гээж харь ёсыг дээдэлхээр тийм болдог юм билээ. Тэгш эрх нтр гэж мал балай юм ярьдаг болсон энэ үе хурдан дуусаасай. Хаа очиж хуучин ёс заншилаа судалж мэддэг болж байгаа залуус олон болж

Зочин 2023-07-07 10:14:42

Худлаа. 5 хүү төрүүлсэн бэрийг сая дархалж байсан. 3 хүү төрүүлсэн бол 1 хүүтэйд тооцогдоно. 2 хүү төрүүлсэн бол тал хүүд тооцогдоно. 1 хүү төрүүлсэн бол хүүгүйд тооцогдоно. Дайн тулаантай, эр хүн маш их эрэлттэй байсан цагийн л үнэлэмж шүү дээ.

Зочин 2021-10-21 02:55:29

Hadmiin tal darhalahgui ch gsn 3 huu ni ter eejiig darhlaad ogj bgaan yum chin eejid hadmiin talaas irsen muu muuhai haldahgui bailgui poo buren hamgaalalt . Beree golj shilj salj sarin gdg humuus odoo tegeed hogchin bizdee uul Laigaa uurne biz tednii hundleh hundlehgui ni yostoi hamaagui shdee. Eejiigee darhalj bn l gsn ug gj oilgood bgaa shdee . Yum gdg uchirtai

Зочин 2021-03-20 19:22:58

Хүн бүрийн нөхцөл байдал өөр байхалдаа. Анхнаасаа хадам ээж аавыгаа хүн гэж үзээгүй бэрийг 3 хүү гаргалаа гээд гэнэт хүндлээд байна гэж байхгүй, ойлгомжтой шд. Ядаж хадмуудаа өөрөө эхлээд хүндэтгэлтэй байжийж эргээд хүндлүүлнэ шдээ.

Зочин 2021-02-02 13:07:40

Би ч бас дархан бэр гэхдээ.доромжилж элдэвлэж гомдоох нь их байдаг айл бас байнаа байна

Мөөгий 2020-08-14 14:07:20

Орно шдээ

Зочин 2019-11-03 16:13:19

Tom ni ohin daragin 3 ni huu bi 4 huuhedte darhan berd oroh uu hariu

try this 2018-02-27 09:00:21

I just want to tell you that I am new to blogging and truly loved this web page. Probably I’m going to bookmark your site . You absolutely have tremendous posts. Thanks a lot for revealing your blog.

2018-01-21 22:21:19

bi darhan berldee geh dee hadmuud maan hvn gej toohgvi dormjiloh yum daa

2017-10-24 07:29:43

Уг нь хүү охин төрөх нь эхээс биш эцгээс шалтгаалдаг гэдгийг шинжлэх ухаан одоо бол тогтоосон. Дээр үед эмэгтэй хүнээс л болж хүйс нь шалтгаалдаг гэж ойлгодог байснаас үүдэлтэй ёс заншил байх.

chimgee 2017-06-27 04:35:48

Darhan beree gomdooj golj deerelhej bsan bol yadag bol. Yostoi uiliin uriig ni uuruuleh bh da. Balarsaan manai duugiin hadamuud. Kkkkkk. Ene medeeleliig tedniihend uzuuleh yumsan. Yah bol. Iim yum gej yu bdiin l geh bh da. Yaanaa yaanaa

2017-03-03 16:17:34

Ali ali ni baisan ni deer dan hvv dan ohidoor yah ve darhan ber uran er blaa geed ydgii

2017-03-03 14:41:27

bi hadamiinha talaas tugaltai unee avsaan

2017-03-03 14:05:45

Анхны хүүхэд нь хүү төрөөд тэрнээс хойш дарааллан 3хүү төрүүлсэн хүнийг Дархан бэр гэдэг гэсэн. Анхны хүүхэд нь охин байгаад дараа нь дарааллаад хэдэн ч хүү төрсөн Дархан бэр биш юм гэнэ лээ

2017-03-03 13:24:57

bitgii huts ohin bai huu ch bai ur udam ymar ch betige hundleh geregtei ohin toruulher udam tasrana genuu.bitgii huts hen iim ym biched baidgin er nodoo ohin huuhed iluu mundeg baigaa shu

2017-03-03 12:48:13

chi baahan ohin gargaa yu

2017-03-03 10:44:31

Yun hvndleh estoi l neg es judgaa aldsan hvmvvs bdgiin

2017-03-03 10:33:44

Миний таньдаг хүмүүс дунд завсаргүй 6 хүү төрүүлсэн хүн бнаа бна

2017-03-03 07:59:02

Egertei huuhed gargahad bayarlahgui emegtei huuhed bsn bol ch gehdhig aimshgiin sonin humuus shu neeree

2017-03-03 07:57:14

Hudlaa helj gutgedeg hoyor nuurtei aimer hun bn bas tsaana chin bainaa bn

2017-03-02 23:57:24

minii eej ohidtoi tiim bhoor bi iimerhuu yumand neeh durtai bish

2017-03-02 23:53:37

gender-r yalgavlahaa bolimoor yum, deer ued tegdeg l bsan baih, tgd ohidtoi ailiin eej yahu, adilhan l ur huuhdee usguh adilhan eej hun bhad, tegjil hundluulmeer bga yum bol hundluuleh zuilee uursduu ehelj hiigeed hamaatnuuddaa hundeluuleech, hundeleech namaig gdl baihiin, tgd ch 3huu gargalaa gd yamar nobeliin shagnal avsna bish sur bolchihiinmaa. Yahav udam taslaagui gdgl baih, ghdee ene tuilshirlaa togoon dotroo gargasna deerdee

2017-03-02 23:22:23

Bi bas darhan ber sain hadmuud bdg ym shvv

2017-03-02 18:31:02

Bi chin 3 huu turuulsen darhan ber haana darhlagdaad bgaan buu med bas iher ohidtoi bi ch aztai yuma

2017-03-02 14:09:23

дархан бэрдээ том бэлэг өгдөг гэж сонсож байсан гэхдээ өгдөг ёс байдаг үгүйг сайн мэдэхгүй л байна

2017-03-02 12:23:30

Bi 3 hvv darallan torvvlsen tegvvl bas darhan ber ym bna

2017-03-02 12:01:01

tegeech kk

2017-03-02 02:11:57

yamarch bsn 3 huu ehelj turuulsen hun hadmiinhaa udmiig gazart batalgaajuulj ugdug yum gsn minii sonssonoor, tgd zaaval altan bugj tuunees tom beleg ugdug eostoi gsn.

2017-03-02 01:29:59

Одоо үед дархан бэрээ ер тоодоггүй л юм бна энэ зан заншилыг дэлгэрүүлэх хэрэгтэй сэтгэдэл бичиж бгаа хүмүүс зарим нь охид гаргаад бна аль эсвэл бид ямар бэр болох веч гэх шиг барьчаад л бх юм

2017-03-01 23:22:30

30n jil amidarsan emee uvuu bolchihson 4n huug ni turuulsen bhd eldveer helj doromjilj buruu zuil hiideg huuhdee umuurdug hadam eej bn. eniig olj unshval taarna

2017-03-01 18:22:57

eej maani darhan ber yum bn..4 hvv daraalan gargasan.

root 2017-03-01 14:00:04

xadmuuddaa unshuulax yumsan

2017-03-01 12:37:41

Kkkkk юун хүндлэх, чи ганцаараа хүүхэд гаргаа юу гээд дайрдаг нь ч бна.

2017-03-01 09:53:37

Medej bh ni chuhal yum bn

2017-02-28 21:32:43

Дархан бэр гэж хүндлэх нь бүү хэл элдвээр хэлж янз үздэг хадмууд байна аа байна

Зочин
Сэтгэгдэл бичих