Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг АТГ шалгахаар болжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг АТГ шалгахаар болжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй хэрэг бүртгэлтийн нэгэн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тайлбар мэдүүлэг авахаар болжээ. Прокурорын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр түүний тойрогт хуваарилсан хөрөнгийн зарцуулалттай холбоотой үндэслэл бүхий мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд ирсэн аж. 

Тодруулбал, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас 2018 онд 16 000 тонн буюу 245 сая төгрөгийн үнэтэй нүүрсийг зорилтот бүлгийн иргэдэд өгөхөөр болсон аж. Гэвч энэ байгаа нэрийн дор гэр хороолол, орон сууцанд амьдардгийг нь харгалзалгүйгээр иргэдэд хавтгайруулан олгосон гэнэ. 

Дээрх хэмжээний нүүрсийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод МАК” компанийн нүүрсний уурхайгаас үнэгүй олгоно” гэсэн эрхийн бичиг тараасан юм байна. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хуваарилсан, тойрогтоо зарцуулах санхүүжилтийг төрийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү шалгахаар болжээ.

Хаха 3 12 Таалагдсан 3 Гунигтай 9 Нүдний булай 3 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлPUBG тоглоомонд донтсон 56 хүүхэд СЭМҮТ-д хэвтэж эмчлүүлжээ
Дараагийн нийтлэл Улс хоорондын ачаа тээвэрлэх эрхийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цэгцэлнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. З4 хувийг яагаад энэ хүнд үнэгүй өгч байгаа юм бэ? Энэ ард иргэдийн ч, миний ч хувь бий. Би өгмөөргүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү