Нүүр хуудас Мэдээ 15 дугаар сургуулийн 529 хүүхэд СҮРЬЕЭ өвчиний халдвар авчээ

15 дугаар сургуулийн 529 хүүхэд СҮРЬЕЭ өвчиний халдвар авчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, 1710 сурагчтай сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. 

Эцэг эхчүүд: "Сүрьеэгийн халдвар багшаас нь дамжин сурагчдад халдсан гэж сонссон. Сургуулийн багш нь 2017 онд сүрьеэ өвчнөөр өвчилж ХӨСҮТ эмчилүүлж байсан гэсэн". 

15 дугаар сургуулийн захиргаа: "Манай багш 2017 онд сүрьегээр өвчлөөд эмчилгээ хийлгүүлж эдгэсэн гэсэн бичгийг ХӨСҮТ-ээс өгсөн". 

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл: "Өчигдөр ХУД-ийн 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн асуудлаар ХӨСҮТ-ийнхөн ажилласан. Өнөө өглөө манай яамнаас ажиллаж эхэллээ. Өчигдөр бид энэ асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар ирсэн байна. Эцэг, эхчүүд их эмзэг байх шиг байна. Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. Өнөөдрийн байдлаар 38 хүүхэд, нэг багш гэсэн дүгнэлт гарсан.

ХӨСҮТ-өөс эдгэсэн гэдэг бичиг өгөөгүй. Эмчлээд эмнэлгээс гарлаа гэдэг лист бичиг л өгдөг. Тийм бичиг өгөх боломжгүй".

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Боловсролын яам дангаараа сургуулийг шууд карентийлэх шийдвэр гаргах боломжгүй. Мэргэжлийн байгуууллагын дүгнэлтэд үндэслэнэ. Асуудал тодорхой болмогц дараагийн арга хэмжээг ярина. Манай боловсролын салбар дахь хүндрэлтэй асууудал нэг ангид 40-60 хүүхэд хичээллэж байгаа явдал. Энэ юунаас болж байгааг та бүхэн мэднэ. Өвчтэй багшийн хувьд эмч нарын хэлж байгаагаар тухайн сургууль дээр бүх шинжилгээнүүд хийгдсэн юм байна лээ.  Үйл явц дөнгөж өрнөж байгаа учраас өнөөдөртөө ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Хариуцлагын хувьд шат шатандаа бүгдээрээ ажил үүрэг хариуцаж байсан учраас тэр бүх хүмүүс дээр яригдана.

Элсэлт, төгсөлт явагдаж байгаа учраас сургуулийг шууд хааж болохгүй" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлӨнөө шөнөдөө цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна
Дараагийн нийтлэл Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Бусад бүх сургуулийн багш сурагчлыг шинжилгээнд хамруулмаар бнаа. Анги дүүргэлт хэрээс хэтэрсэн.Хувийн улсын бүх сургуулиудын орчин шаардлага хангахгүй бн шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү