Б.Ариун-Уянга


Хуурамч дипломтой, авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн бол төрийн албанаас чөлөөлнө

hi

Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа хүмүүсийг төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина гэв. Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд

  • Монгол улсын иргэн байх,
  • дээд боловсролтой байх,
  • авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх,
  • эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх,
  • цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаарна.

Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтооно.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Хаха 2 0 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3