М. Учрал


Тагнуул, Төрийн тусгайгийн залуус улаан мөнгөн ус зарж байсныг мэдэж бусдын мөнгийг бүлэглэн дээрэмджээ

hi

Монгол Улсын ТЕГ-ын тусгай албаны ажилтнууд зохион байгуулалттай бүлэглэн гадаадын иргэнд хүч хэрэглэн сүрдүүлж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг 2020 оны нэгдүгээр сард гарсан. Энэхүү хэргийг харьяалалын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.01.27/ хэлэлцэж яллагдагчаар татагдсан 25 настай эрэгтэй Т, 28 настай Н, 29 настай Л, 36 настай Д, 29 настай Б, 28 настай М нарыг гэм буруутайд тооцож хохиролын төлбөр болох 130 орчим сая төгрөгийг барагдуулах 5 хоногийн хугацаа өгчээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаарт заасан мөнгө угаах, мөн хуулийн 17.2-т зааснаар дээрэмдэх зэрэг зүйл заалтаар буруутгаж байгаа юм. Гэвч гэмт этгээдүүд гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаалж, бүлэглэн хүч хэрэглэж, зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөж, уг төлөвлөгөөндөө бусдын эд хөрөнгийг ашиглаж, давхар хулгайн хэрэг үйлдсэн, мөн улаан мөнгөн ус хууль бусаар арилжаалах ажлыг мэдсэн байж таслан зогсоогоогүй бөгөөд тус хууль бус арилжааны мөнгийг бүлэглэн дээрэмдсэн зэргээр буруутгагдсан тул ялын зүйл заалт хүндрэх юм.   

Хэргийг нэхэн тодруулвал: ОХУ-ын иргэн Г.Ю.Ю, Монгол Улсын иргэн “П” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах нэрийдлээр дагуулан явж хүч хэрэглэн үл таних дөрвөн хүн дээрэмдсэн. Тус хэрэгт тагнуулын алба хаагчид оролцсон бөгөөд 46 800 ам. доллар болон хохирогчдын хэтэвчинд байсан бэлэн мөнгө болох 3000 вон, 700.000 төгрөг нийлээд 130 орчим сая төгрөг /129.030.666/ төгрөгийг дээрэмдэж хувааж авчээ. 

Эрүүгийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг Монгол Улсын иргэн 1984-1995 онд төрсөн Т, Н, Д, М, Б, Л нарын зургаан залуу бүлэглэн, урьдаас төлөвлөн, зохион байгуулалтай үйлдсэнийг 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дайчлан, баривчилсан байдаг.

Бүлэглэн дээрэм хийсэн тагнуулын алба хаагчид түгээмэл байдаг саарал өнгийн приус-20 маркийн автомашин ашиглажээ

Хэрэгт холбогдогчдын дөрөв нь ТЕГ-ын албан хаагч байсан бөгөөд нэг нь төрийн тусгайд ажиллаж байж.

Тодруулбал хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа “Д” нь ТЕГ-ын сөрөг хүчний тусгай ажиллагааны бүлгийн даргаар ажилладаг байж, яллагдагч “М” нь туслах ажилтан. “Л”,”Б” нар нь мөн тус хэлтсийн ажилтан, яллагдагч “Н” нь 2014 оноос хойш Төрийн тусгай хамгаалалтад хамгаалагчаар ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сард ажлаасаа чөлөөлөгджээ. Тагнуулын байгууллагын алба хаагчдыг 2021 оны 1 дүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Дээрх этгээдүүд хэрэг үйлдэх үедээ хулгайлж зүүсэн Сэлэнгэ аймгийн бүртгэлтэй улсын дугаарыг хамт алба хааж байсан найзынхаа приус-20 маркийн автомашинд зүүжээ.  Улмаар улаан мөнгөн усны наймааг яллагдагч “Н” нь өөрийн эхнэрийн дүүгээс олж мэдээд өрөнд орсон байсан тул хамтран ажиллахаар зөвшөөрч уг наймаанд хэрэглэгдэх 50.000 ам.долларыг дээрэмдэхээр тохиролцжээ. 

Улаан мөнгөн усны наймаанд оролцсон хохирогч гэх ОХУ-ын иргэн “Г.Ю.Ю”, Монгол Улсын иргэн “П” нарыг химийн хортой, аюултай бодис болох улаан мөнгөн усыг худалдан авах зорилгоор их хэмжээний бэлэн мөнгөтэй явсаныг мэдсэн даруйд дээрэмдэх зорилгоо хэрэгжүүлэхээр СБД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөн ус зарах хүнтэй уулзуулна гэж хэлээд дагуулж явжээ. Гэвч Л, Д, Б, М нараар хүч хэрэглүүлж зодуулаад гарыг нь хүлж, нүүрийг нь халхалж машинд чихээд БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хаднаас цаашхи Гачууртын голын мөсөнд хулгайн улсын дугаар зүүсэн приус-20 машинаараа хүргэж, хохирогчдын биедээ авч явсан 46 800 ам. доллар болон бусад хөрөнгийг уг хэргийг үйлдсэнийг мөрдөн шалгаж тогтоосон байна.

Дээрмийн хэрэгт ашиглагдсан саарал өнгийн приус-20 маркийн автомашин нь Тагнуулын байгууллагад ажилладаг “У”-ын эзэмшлийнх аж.

Дээрэмдсэн мөнгөө хүн тус бүрээр 7800 ам.доллараар хуваан авсан

Дээрэмдэж авсан 46 800 ам.доллараа зургаан хэсэг хувааж авсан бөгөөд уг мөнгөөр өр зээлээ барагдуулцгааж, эхнэртээ автомашин авсан зэргээр зарцуулсан тул тэднийг мөнгө угаасан хэргээр давхар шийтгээд буй.

Дээрэмдүүлсэн Монгол Улсын иргэн “П” нь “БУРХАН ХАЛДУН” группийн захирал Н.Мөнхдашийн ах байж

Дээрэмдүүлсэн этгээдүүд Гачууртын голын мөсөнд толгойндоо даавуу углуулсан байснаас нэг нэгнийгээ гаргаж, Шар хад орчмын гэр хороолол хүртэл алхсаар таксигаар Нийслэлийн цагдаагийн газарт хүрч очжээ. Гэвч хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хянасан юм.  

Иргэн “П” нь дээрэмдүүлэх үедээ түрийвч, гар утас, автомашины түлхүүрээ хаясан бол ОХУ-ын иргэн “Г.Ю.Ю” нь хэрэг болох үед 3 гар утас, 2500 еврогоо алджээ. Тэрээр Монголд найз ОХУ-ын иргэн “А”-тай хамтран ярьсан бизнес болох ноос, ноолууран материал үзэхээр ирсэн гэв. Түүний биед учирсан шарх сорив байхгүй бөгөөд тэрээр уг хэрэгт гомдолгүй хурдан нутаг буцмаар байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү Монгол Улсын уюулгүй байда, үндэсний тусгаар тогтнолын төлөө тангарга өргөсөн Тагнуул, тусгай албаныхан үгсэн хуйвалдаж хэрэг үйлдэж байгаа нь төрийн хяналт бүх шатандаа “завхарч” хууль, хяналт, цагдаа, тусгай хүчний байгууллагад итгэх иргэдийн итгэл сулрахад хүргэж байна.

Хаха 5 2 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0