Хүүхдийн тэтгэмж тогтоох тухай

hi

Сайн байна уу? Намайг Өнөрөө гэдэг. Би нөхөртэйгөө ханьлаад 5 жилийн дараа салсан. Бид 3 настай ганц хүүтэй. Би нэг хувийн байгууллагад ажилладаг. Салахдаа нөхөр маань байраанаас биднийг хөөсөн. Одоо би хүүтэйгээ ээжийндээ амьдарч байгаа. Би одоо яах ёстой вэ? Хаана хандах вэ? Хариулт: Сайн байна уу? Өнөрөө. Шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шүүхээр шийдвэрлүүлсний дараа хүүхдийн тэтгэмж авах эрхтэй болно. Гэр бүлийн тухай хуулийн 38.1. Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг шүүх тогтоон олгоно. Хүүхдэд тэтгэлгийг насны байдлыг харгалзан сар бүр олгохоор тогтоодог. 40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар. Амьжиргааны доод түвшинг үндэсний статистикийн газар хүн амын нас, хүйсийн ангиллаар тогтоодог. Хүүхдийн тэтгэлгийг тогтоолгоход хариуцагч цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагчаас гаргааулах тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй байна. 41.1. Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно: 41.1.1 Мөнгөн хэлбэрээр; 41.1.2. Эд хөрөнгөөр. 41.2. Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно: 41.2.1. Сар, улирал, хагас жил, жилээр; 41.3. Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөхөд хөрөнгөө сонгогдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно. 45.1. Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна. ИХШХШ тухай хуулийн 135.2.Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно 135.2.7. хүүхдийн эцэг,эхийг тогтоох;                                                                   135.2.8. хүүхдээ тэжээн тэтгэх; Та хаана хандах ёстой вэ? Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухайн нэхэмжлэлээ иргэний хуулийн 14.1-т заасны дагуу хариуцагчийн оршин байгаа гзарын шүүхэд гаргана. Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ? Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл Иргэний үнэмлэхний хуулбар /эцэг эхийн болон хүүхдийн/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт Хүүхдийн төрсний гэрчилгээ Гэрлэсний гэрчилгээ

Хууль зүйн ухааны бакалавр Б.Алтангэрэл

Хаха 1 2 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 28