М. Учрал


Монголчууд агаарын бохирдолтой холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал хийлээ

hi

IMG_0050

Их Британийн ВВС агентлаг бямба гарагт Улаанбаатар хотод болсон утааны эсрэг "Боож үхлээ" жагсаалын талаар онцлон бичсэнийг орчуулан хүргэж байна.

ЛОНДОН. /ВВС/. Монголын хэдэн мянган иргэн бямба гарагт нийслэл Улаанбаатар хотдоо эсэргүүцлийн жагсаал хийж, агаарын бохирдолтой тэмцэх дорвитой арга хэмжээ авахыг засгийн газартаа уриаллаа.

Эсэргүүцлээ илэрхийлэгчид цельсийн -20 хэмийн хүйтэнд жагсаал хийлээ. Тэдний зарим нь амны хаалт зүүж, хар шаар барьсан байв.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг болох Улаанбаатар нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог юм.

Өвлийн улиралд Улаанбаатарын оршин суугчид гэр орноо дулаацуулахын тулд нүүрс түлснээр агаарын чанар эрс дорддог.

Жагсагчдын нэг нь “Сэр, утааг үнэрт!” гэсэн бичигтэй уриа лоозон барьсан байлаа.

Монголчууд энэ өвөл хоёр дахь удаагаа утааны эсрэг жагсаал хийсэн нь энэ юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сард тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  “2011-2015 онд Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэхэд 37 сая доллар, олон улсын хандивлагч байгууллагууд 47 сая доллар зарцуулсан” гэж мэдэгдсэн билээ.

Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчнүүд нь тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна гэж ЮНИСЕФ мэдэгдлээ.

эх сурвалж: Montsame.mn

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1