ГЭР БҮЛ ЦУЦЛАЛТЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ

hi

16389187_766445680180501_451754580_o

Тэгвэл өнөөдрийн  зөвлөгөөгөөр  гэрлэхэд харшлах шалтгаанд юу хамаардаг, гэрлэлтийг хэрхэн цуцалдаг, хүүхэд хэний асрамжинд үлдэх, хувааж болох, эс болох эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх гэж байна.

Өнгөрсөн онд 4159 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Үүнээс хархад гэр бүлийн үнэ цэнэ, хосуудын харилцаа хэврэг болсон байна. Дээрх тоог жилийн 365 хоногт хуваагаад үзвэл Монгол улсад өдөрт 11 хос гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн үг юм. Харин 2016 онд 17000 иргэн гэр бүл болсон байна. Гэрлэлтээ цуцлуулж байгаа иргэд 25-45 насныхан байна гэсэн судалгаа гарчээ.

  1. Гэрлэхэд харшлах шалтгаанд юу хамаардаг?

Монгол улсад одоо мөрдөж байгаа 1999 оны Гэр бүлийн тухай хуулийн 9-р зүйлд зааснаар дараах  гэрлэлтэнд харшлах шалтгаан байна.Үүнд:

  1. Өмнөх гэрлэлт хүчинтэй буюу өөрөөр хэлбэл өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа бол,

2.Гэрлэгчдийн хэн нэг нь 18 насанд хүрээгүй бол/зарим тохиолдолд насанд хүрээгүй хүнийг шүүхээс эрхийн бүрэн чадамжтай хэмээн тогтоож болдог бөгөөд ийнхүү чадамжтай хэмээн тогтоогдсон хүнд энэ нөхцөл хамаарахгүй/

3.Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх,

  1. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр хоорондоо гэрлэх,
  2. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр хоорондоо гэрлэх,
  3. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байвал гэрлэж болдоггүй байна.

Дээрх нөхцөл байдлууд байхгүй тохиолдолд 18 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй гэрлэж болдог.

  1. Гэрлэлтийг хэрхэн цуцалдаг вэ?

Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцалж болно.

Захиргааны журмаар гэр бүл цуцлах:  Хэрэв гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд гэрлэгчид энэ тухай тус тусдаа өргөдөл бичиж, гарын үсгээ зуран иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад өгнө. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага талуудын хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.

 Шүүхийн журмаар гэр бүл цуцлах:  Харин 18 хүртэлх насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай болон талуудын хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гэрлэлтийг шүүхийн журмаар цуцална.

Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахдаа дараах баримтуудыг бүрдүүлж нөгөө талынхаа оршин суугаа газрын шүүхэд хандана. Ингэхдээ дараах зүйлсийг бүрдүүлнэ.

            1.Шүүхэд хандаж гаргах өргөдөл буюу нэхэмжлэл 2 хувь/нэхэмжлэлд хэзээ гэр бүл болсон, хэдэн онд хэн хэн гэдэг хүүхэд төрсөн болох, яагаад гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа товч дурьдаж хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар хүсэлтээ бичнэ/,

  1.   Гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            4.Хэрэв бага насны хүүхэдтэй бол өрхийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт,

  1. Хорооны засаг даргын тодорхойлолт,
  2. Эд хөрөнгийн маргаантай тохиолдолд тухайн хуваах эд хөрөнгийнхөө үнэлгээнээс хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэрэв ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 70200 төгрөг байна/.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчид хуваарилах бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэдэг. Иргэний хэрэг үүссэн өдрөөс хойш хэргийг 60 хоногийн дотор анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээхээ хоёр тал  шийдэж чадаагүй бол хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж ихэнх тохиолдолд шүүх 7 хүртэлх настай хүүхдийг эхийнх нь асрамжинд өгдөг. Учир нь хүүхдийн хүмүүжил, анхаарал халамжийг шүүх хүүхдийг эхтэй  нь хамт байлгахыг илүүд үздэг. Харин цөөхөн тохиолдолд эх нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хор аюул учруулахаар байвал аавынх нь асрамжинд үлдээдэг байна.

       Хэрэв хүүхэд 7-оос дээш настай бол хүүхдээс хэний асрамжид үлдэх талаар өөрийнх нь саналыг асуудаг.Ингэхдээ мөн л дээрх нөхцөл байдлыг давхар харгалзан үзсний улмаас шийдвэрээ гаргадаг.

  1. Гэр бүл цуцлахад хүүхэд хэний асрамжинд үлдэх вэ?

Мэдээж хүүхдийг хэний асрамжинд үлдээж байгаатай холбоотойгоор хүүхдийн тэтгэлгийн асуудал үүдэн гарах нь гарцаагүй.

Хүүхдийн тэтгэлгийг /Гэр бүлийн тухай хууль 40-р зүйл/-д зааснаар дараах байдлаар олгодог байна.

40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.

40.2.Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй тухай заасан байна.

  1. Хувааж болох, эс болох эд хөрөнгө

Хувааж эд хөрөнгө: Гэр бүл цуцлах процесс дох хувааж болох эд хөрөнгөд гэр бүлийн бүх эд хөрөнгө тэр чигээрээ орно. Үүнд: орон сууц, хувийн эдлэн, лагерийн байшин, газрын эзэмшил, машин, өрөөний тавилга, үнэт цаас, нийтийн хөрөнгө оруулалт буюу хадгаламж гээд бүгд. Жишээлбэл, гэр бүлийн бизнес эрхэлж байсан бол тэрхүү байгууллагын хувьцааг тэгш хувааж мөн нийт ашиг орлогыг ч цаашдаа хувааж байх дүрэмтэй байдаг.

Нэг чухал асуудлын нэг бол эхнэр, нөхөр хоёр нэг гэрт орсны дараа ихэнх нөхрүүд эхнэрээ гэртээ хүүхдээ харуулж байлгахыг илүүд үздэг. Эхнэр нь хүүхүүдээ хараад гэр орны ажил зууралдсаар байтал нэг мэдэхэд хэдэн жил өнгөрдөг. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед гэр бүл ихээр салах болж, үүнээс үүдээд нөхрийн бий болгосон орон байр, эд хөрөнгө, машин тэргийг эхнэр нь нөхөртэйгээ хуваах болоод ирэхээр мэдээж нөхрүүд дургүйцээд ирдэг. Гэхдээ нөхөр нь намайг өдий хэмжээний хөрөнгө цуглуулахад эхнэр минь маш их тус болж ар гэрийг минь авч явж байсан шүү гэж бараг дурсдаггүй билээ. Ийм болохоор эхнэр нь нөхрийнхөө цуглуулсан эд хөрөнгөнөөс хувь хүртэх эрхтэй.

Хувааж эс болох эд хөрөнгө: Харин гэр бүл болохоос өмнө таны олж авсан эд хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж бүхэлд нь буюу зарим хэсгийг шилжүүлээгүй бол тэр хувааж эс болох хөрөнгө болдог. Та энэ эд хөрөнгөө ашиглан бизнес эрхэлсэн ч гэсэн гэсэн бас л хувааж үл болох эд хөрөнгө хэвээрээ байна. Мөн таны өөрийн авъяас, чадварыг чинь үнэлсэн шагнал болон зохиогчийн шагналыг яах аргагүй хувааж үл болно. Хүмүүс бас нэг зүйл дээр маргадаг. Энэ бол танд зориулж эцэг эхээс чинь бэлэглэсэн лагерийн байшин, газрыг таны гэр бүлийн хүн чинь би бас хувь хүртэх ёстой гэдэг. Үнэндээ бол гэр бүлийн хэрэгцээнд зориулаагүй зөвхөн танд зориулан бэлэглэсэн эд хөрөнгийг хэн булаалцалдах эрхгүй юм. Хэрэв та өөрөө гэр бүлийн хэрэгцээд шилжүүлээгүй бол.

Мөн шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх хугацаа өгч болдог. Энэ хугацаанд талууд эвлэрээгүй тохиолдолд шүүх гэрлэлтийг цуцална.

             Хэрэв гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл хохирол учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлийн хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг шууд цуцална.

            Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.

            Гэхдээ гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эргэж гэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргах юм бол өөр хүнтэй гэрлэсэн байгаа эсэхийг хянан үзсэний үндсэн дээр гэрлэлтийг сэргээж болно.

Хаха 9 19 Таалагдсан 14 Гунигтай 12 Нүдний булай 12 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 26