Ө.Энхтүвшин: Яг одоо нас барсан хүний тоо ЗУРГАА-д хүрлээ

.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: "... Яг одоо нас барсан хүний тоо ЗУРГАА байна. Урьд шөнө 62 настай хөгшин бурхан боллоо. Одоогоор гурван лабораторийн шинжилгээ гарч шахмал түлштэй холбоотой асуудал гараагүй гэхдээ бид нар энийг баталгаажуулах нь зүйтэй гэж Солонгос, БНХАУ, Орос 3 улс руу дахин шинжлүүлэхээр явуулсан. Тэр шинжилгээний хариултыг хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой байна уу үгүй юу гэдгийг, хоёрдугаарт түлштэй холбоогүй юм бол юунаас болоод байгаа юм бэ? Асуудал байна. Манай мэргэжлийн улсууд янз янзын юм хэлж байна. Уг асуудалд түлштэй холбоотой юу? галлагаатай холбоотой юу гэдгийг айл бүрээр нь тогтоох хэрэгтэй байна. Бурхан болсон иргэдийн асуудлыг.... 

Тэдгээр айлуудын зуух ердийнх байсан юм уу, төслийнх байсан юм уу, яндан нь ямар байсан юм гэдгийг бүгдийг шалгах хэрэгтэй. Нас барсан хүмүүсийн тоо зөрүүтэй байна. Болж байгаа үйлдэл дутуу ажилласан гэдгийг харуулж байна." гэв. 

Хаха 2 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0