Л.Оюун-Эрдэнэ: Казино тоглосон төрийн албан хаагчдыг ажлаас шууд чөлөөлнө

hi

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, 3.1.4-т гадаад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээ,энэ төрлийн газарт үйлчлүүлэхгүй байх гэсэн заалт оруулсныг өмнө нь мэдээлэлж байсан. Энэ талаар хамтран ажиллаж, мэдээлэл өгсөн иргэддээ баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй мэдээлэл ирсэн. Энэнээс хоёр мэдээлэл үндсэндээ бодитой гэдэг нь нотлогдсон. Өнөөдөр Засгийн газрын хурал энэ талаар ярилцлаа. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглож байгаан тогтоогдсон. Мөн МИАТ ХК-ий Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглоомын газар тоглож байгаан баримтаар нотлогдсон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Мэндсайханд эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлөхийг даалгасан шийдвэрийг гаргасан. Мөн холбогдох ирсэн баримтуудыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн шийдвэрийг гаргасан. Мөн ХХААХҮ-ийн сайд төрийн нарийн бичгийн дарга Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ асуудал яригдсантай холбогдуулан Засгийн газар дээр код офф кондакт гэдэг төрийн албан хаагчийн ёс зүйн зүрмийг хуулийн заалтад хамруулж, өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч шууд чөлөөлөгдөхөөр ийм хуулийн заалтыг шинэчилж оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн энийг ном болгон хэвлүүлж төрийн албан хаагч, иргэдэд цааш тараах нь зүйтэй. Энэ тохиолдолд төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд ярьж шийдвэрлэлээ.

Мөн ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх альваа үйлдэл гаргахгүй байхыг нарийвчилж оруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машиныг хувьдаа ашиглахгүй байх зэрэг заалтуудыг оруулж үүнийг боловсруулсан шинэчилсэн найруулагт оруулна. Энэ хоёр албан хаагчийн хувьд баримтаар нотлогдсон тул чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газар тэмдэглэлээр даалгасан гэдгийг та бүхэнд хэлье" гэв. 

Хаха 1 2 Таалагдсан 8 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1