Ж.Батзандан: 800 хятадыг Монгол Улсруу хэн оруулж ирснийг одоо хэлье

hi

Өнөөдөр төрийн ордонд БНХАУ-ын 800 иргэнийг хэн оруулж ирсэн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд тайлбар хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "800 Хятадыг 10-р сарын сүүлээр хэн гэдэг хүмүүс оруулж ирсэн юм бэ гэдгийг нэрийн хэлж өгье. Сүүлрүүгээ хараад байсан Батзандан оруулж ирсэн мэт зарим хүмүүс ярьдаг боллоо. Аюулгүй байдлын байнгын хороон дээр нууц хуралдаан хийсэн. Холбогдох албан тушаалтнуудыг цуглуулж асуусан. Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Хууль хяналтын байгууллагуудаас тодорхой түвшинд мэдээлэл авсан. Яг юу болсон юм бэ?

10-р сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг Хятад Засгийн газрын шатар сайдтай уулзсан байна. Алтанбулгын чөлөөт бүсийн дарга, Цагаан нуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн Алтанбулгын чөлөөт бүс, Цагаан нуурын чөлөөт бүсүүдэд цахим Казино байгуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадуудыг хүлээж авч уулзаж, Монгол улсын чөлөөт бүсэд цахим Казино байгуулж болно та бүхэн ирж туршилт хий гэдэг хүсэлт тавьсан байна. Сая хөөгдсөн 800 Хятад бол Камбожиос хөөгдсөн Хятадууд байна. Камбожи улс зүүн өмнөд Азийн улсуудад цахим Казино ажилуулж байгаад цахим казино гэдэг нэртэй цахим гэмт хэрэг гэж үйл ажиллагааг нь зогсоосон байна. 

Цахим казино нэртэй цахим луйвар хийхээр Монгол улсад орж ирсэн байна. Яг одоо 800 Хятадыг оруулж ирсэн хэрэгээр 461-р ангид Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн хоригдож байгаа юм байна. Нийт 53 халхавч компани байгуулж, гадаад харилцааны яам, ТЕГ-т хүсэлтээ гаргаж жуулчин нэрээр орж ирсэн байна. Би хэд хоног ажиглалаа. Хэн гэдэг дарга ямар учраас оруулж ирснийг нэлээн судалгаа хийлээ. 

Хуан гэдэг Хятад баривчилгаа болохоос өмнөх долоо хоногт урагшаа гарсан байна. Түүний туслах хоёр Хятад Замын-Үүдээр хил гарах гэж байгаад баригдсан байна. Ийм л зүйл болсон байна. ТЕГ-ын дарга энэ асуудлыг анхнаас нь мэдэж байсан байна. Гадаад харилцааны яам анхнаас нь мэдэж байсан байна. Оруулж ирэхдээ ч зохион байгуулалттай оруулж ирсэн байна. Гаргахдаа ч зохион байгуулалттай гаргасан байна. Ийм л зүйл болсон байна" гэв. 

Хаха 4 30 Таалагдсан 8 Гунигтай 25 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1