Ө.Энхтүвшин: 800 Хятадыг Энхтүвшин оруулсан гэдэгт та нар итгэж байгаа юм уу

hi

БНХАУ-ын 800 иргэдийг оруулж ирсэн талаар шатар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр сэтгүүчдэд мэдээлэл өглөө. 

Шатар сайд Ө.Энхтүвшин: "800 Хятадыг Энхтүвшин оруулсан гэж байгаа. Казино байгуулахаар оруулсан гэж байгаа. Та нар итгэж байгаа юм уу? Цэцэрлэгийн хүүхэд ч ойлгочихоор асуудлуудыг хөөцөлдөөд л тэр намайг ингээд хэлчихлээ гээд та бүхэн рүү очоод гүйгээд байдаг хүн биш л дээ. Үнэмшилгүй асуудал ярьж байхад тэр ингээд байна гээд гүйхгүй. 800 Хятадыг яаж оруулсан гэхээр тэдгээр хүмүүс визтэй орж ирж байгаа. Эсвэл би олгосон байж таараа тэгж байж орж ирнэ дээ. Эсвэл би захиалга явуулсан байгаа. Ийм ийм хүмүүсийг нааш нь оруулж өгнө үү гэсэн байгаа. Тэгээд шалгачихгүй юу даа.

800 хүн орж ирнэ гэдэг аль нэг байгууллага, хувь хүний урилгаар виз өгнө. Тэгэхээр бүгд тодорхой хэн хэн ямар ААН-үүд захиалга өгч үү гэдгийг Эрээн хотын консул, Хөх хотын консулаас авч болно. Тэрийг тодорхой болгочих энэ нь дээр би яагаад дуугарахгүй байна вэ гэдэг бол нэгдүгээрт би өмнө хэлсэн, хоёрдугаарт энийг хуулийн байгууллага шалгаж байгаа. ТЕГ, Цагдаа шалгаж байна. Тэр байгууллагууд удахгүй дүнгээ хэлэх байх. Тэрнээс би яриад л УИХ-ын аль нэг гишүүн яриад байж болохгүй асуудал байгаа юм. Энэ нь явсаар байгаад хоёр улсын харилцааны асуудал болох гээд байна. Энэ чинь улстөрчид бие биеэ чадахын тулд, бие биеэ давахын тулд ярьдаг асуудал биш. Тиймээс ойрын хугацаанд Тагнуул, Цагдаа мэдээлэл хийх байх. Нийтдээ 51 ААН захиалга өгсөн юм байна лээ. 51 бил үү 52 ААН Монгол улсад ийм ийм хүмүүсийг урьж байна гэсэн юм байна лээ. Тэрийг та нарт удахгүй хэлэх байх.      "

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1