Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг тэглэх боломжтой

hi

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид нийт ард иргэдэд хандан "Тэтгэврийн зээл"-ийн нэг удаа тэглэх тухайгаа Монголын Үндэсний олон нийтийн телевизээр хэлсэн билээ. Уг асуудалд олон эх сурвалж өөр өөрийн өнцөгөөс тайлбарлаж буй. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдааны өмнө мэдээлэл өгчээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "... Мөнгө болон алттай холбоотой нөөц цаашлаад ямар нөхцөлөөр эдийн засгийн эргэлтэнд оруулвал төсөвт хэдий хэрийн санхүүгийн асуудлыг төвлөрүүлэх хүчин чадалтай вэ гэдэг бүгд гарсан байж байгаа. Хууль дээр эцэслэсэн маргаан бол байхгүй. Өмчлөлтэй холбоотой бага зэргийн маргаан бол гарсан байж байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой.

Ямар гарцаар яаж ажиллахав гэдэг Засгийн газрын хуралдаанаар шийдсэний дараа УИХ шийднэ. Тийм учраас би өнөөдөр ажлын хэсэг хуралдаагүй байхад ингэнэ тэгнэ гэдэг тийм зүйлийг ярих боломжгүй байна..." гэв. 

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9