М. Учрал


Х.Тэмүүжин: Хоёр жил хүлээлээ, хоёр жил харлаа

hi

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт хүргүүллээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: "Өнөөдөр Монгол улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хүсэлт хүргүүлж байна.

Өнөөдөр Монгол улсад салбараасаа шалтгаалж хууль тэгш бус үйлчлээд байгаа юм биш биз гэсэн болгоомжлол олон хүний дунд нийгэмд тархсан байна. Хоёр жилийн өмнөөс олон нийтэд ил болсон УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ зээл нэрийн дор төрөөс баталгаа гаргасан Засгийн харьяа сангаас давуу эрхээр өөрсдийн оруулж ирсэн, хувийн ашиг сонирхлыг үндэслэж зээл авсан. Энэ асуудал нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн учир прокурор шүүхэд хандах ёстой.

Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах Монгол улсын хуулийн 20.2-т Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон нэр бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэсэн хориглосон хуулийн заалт байж байгаа. Төрөөс баталгаа гаргасан зээлэнд төрийн сангаас гаргаж байгаа бүх зээлүүд ордог. Хэрэв энэ хуулийн энэ заалтыг зөрчсөн байх юм бол 29-р зүйл маш тодорхой заасан байгаа хууль зөрчиж байгуулагдсан гэрээ хэлцлийг хүчингүй болгоно. Төрд учирсан хохирол, төрөөс гарсан хохирлыг буцаан төлүүлнэ.

Хоёр жил хүлээлээ, хоёр жил харлаа. Одоо Монгол Улсын ерөнхий прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхэд нэхэмжлэх гаргаж УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтнуудын авсан зээлийг буцаан санд нь төлүүлэх арга хэмжээ авах ёстой. Гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгох ёстой. Мөн хууль заасан бусад ажлуудыг ажиллуулах ёстой. Одоо хариуцлагаас зугтаж ханалаа. Тийм учраас ерөнхий прокурор хуулинд заасан чиг үүргийнхээ дагуу Монгол улсын хууль тогтоомжуудыг үйлчлүүлэх, уул нь УИХ хуулийн биелүүлтүүдийг хангах үүрэгтэй харамсалтай нь биелүүлтийг хангах ёстой хүмүүс хууль зөрчсөн.

Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй ерөнхий прокурор нь одоо энэ ажлаа хийх ёстой" гэв.

Хаха 0 3 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0