Э.Намуунзаяа


Д.Сарангэрэл: "Хүн амынхаа 0.1-0.4 хувийг нэгэн зэрэг эмнэлэгт хүлээн авах хүчин чадалтай"

hi

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

"Хүн амынхаа 0.1-0.4 хувийг нэгэн зэрэг эмнэлэгт хүлээн авах хүчин чадалтай" энэ нь БНХАУ-ынхтай адил юм. Нэг л халдвар гарахад түймэр шиг тархах аюултайг бид харлаа. Яг тархсан үед хүнд гэсэн тохиолдлыг л эмнэлэгт хүлээн авах боломжтой гэсэн үг. Тиймээс ДЭМБ-аас хүнд, суурь өвчтэй, өндөр настай хүмүүсээ анхаарч арчлах шаардлагатай хэмээн зөвлөж байгаа юм”

Дэлхийн 164 оронд илэрсэн тус коронавирусын халдварыг авсан байж болзошгүй гэх үндэслэлээр манай улсад нийт 1330 хүн тусгаарлагдсан байна. Францын иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Тус иргэнтэй хавьтсан гэх нийт 257 хүнээс ойрын 88 хавьтлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин үлдсэн 169 иргэний каринтилагдах ёстой 14 хоногийн хугацаагаа нь гүйцээхээр тусгаарлалтаас гаргана.

Солонгосоос ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байна. Тус халдвар авсан гурван эмэгтэйтэй хавьтсан нийт 111 иргэний 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан үлдсэн хүмүүсийнх гараагүй байна. Монгол улсад коронавирусын эх үүсвэр гэж байхгүй, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Гурван хүний эмчилгээ рүү өчигдөр оройноос шуурхай орсон. ЭМЯ 24 цагаар, гэртээ харих боломжгүй шуурхай ажиллаж байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх