Э.Намуунзаяа


Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхгүй болжээ

hi

  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр хуралдлаа.  Уг хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.

Хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”,32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхгүй боллоо. Тэрбээр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад 2013 онд Өршөөлийн хуулиар суллагдсан юм.

Хаха 3 6 Таалагдсан 4 Гунигтай 5 Нүдний булай 19 Пөөх