Э.Намуунзаяа


Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлсээр байна

hi

   УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг АТГ-аас анхааруулж байна.

Нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-ын meduuleg.iaac.mn цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн бөгөөд тэдгээрийн 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулаад байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх