Э.Намуун


Хотын дарга С.Амарсайхан “Ханталст” ХХК-тай хамтран ажиллаж байснаа нуусан уу?

hi

    Өчигдөр 17 цагийн орчим 10 орчим насны дөрвөн хүүхэд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн урд хэсэгт орших тогтсон усанд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тогтоол ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт болсон хэрэг гарсан. 

Тус газар нь “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд 11-15 насны хүүхдүүд байсан юм.

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан аас тодруулахад “Өчигдөр харамсалтайгаар дөрвөн хүүхэд амиа алдлаа. Уг газар би хоёр долоо хоногийн өмнө очсон. Өмнө нь очиход наран шарлагын газар байгуулж байна, зөв зүйтэй зүйл хийж байгаа юм байна гэдэг үүднээс аюулгүй байдлаа хангаж ажилла, гэрээ хэлэлцээрээ нягтал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Дараа нь очиход зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас үйл ажиллагааг нь зогсоогоод шалгалт оруулж байсан. Шаардлага хүргүүлсээр байхад ийм үйл явдал болсон тул хяналт тавьж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно. Хуулийн байгууллагууд гэрээ, зөвшөөрлийн асуудлыг шалгах ёстой. Гэр бүлийнхэн хүүхдүүддээ анхаарал тавих ёстой, ажил хариуцсан хүмүүс аюулгүй байлаа хангах ёстой. Энэ үйл явдалтай хот тэмцэж байгаа, харамсалтай нь хүн хүч хүрэхгүй байна” гэлээ. Энэ мэдээллийг няцаах нэгэн зургийг твиттер цахим хуудсандаа ENXRIILEN нэртэй хаягнаас ийнхүү дэлгэжээ.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

Хаха 0 1 Таалагдсан 4 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2