Э.Намуун


Н.Номтойбаяр: 461-р хорих ангиас сонгуульд нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой

hi

Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр болсон тухай мэдээллүүд цацагдаад удаагүй байгаа. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө өрсөлдөх юм байна.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Н.Номтойбаярыг олон нийтийн газар зохисгүй авирласан хэмээн намаасаа гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. Тэрээр МАН-ын гишүүнчлэлгүй болсон. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Н.Номтойбаярыг шүүхээс саатуулах шийдвэр гаргажээ.

"Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!! "

 хэмээн нийтэлжээ.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 7