Э.Намуун


Коронавирусын үед шамшигдуулсан хөрөнгө хэдэн их наяд ам.долларт хүрээд байна

hi

Коронавирус дэлхий нийтийг цартахал хэмээгдэх аймшигт айдаст автуулж байна. Ямар ч хүн амь насандаа хэнээс ч илүү хайртай. Өвчин зовлонд өртөхгүй хайртай дотны хүмүүстэйгээ амар жимэр амьдрахыг хүсч байгаа. Чоно борооноор гэдэг.

Ковид-19 олны анхаарлын төвд байгааг далимдуулж иргэдийнхээ төлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээ нэрийн дор өөрийн шуналыг барьж дийлэхгүй эрх мэдэл албан тушаалаа ашиглан мөнгө угааж байгаа үйлдлүүд олон байна гэвэл уншигч та итгэх үү? Үнэхээр гайхмаар харамсалтай үйлдэл. Ямар ч хүн чанар, ёс суртахуун алга.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Ковид 19-тэй тэмцэхэд зориулан АНУ-ын Конгрессын баталсан хөрөнгөнөөс шамшигдуулсан хөрөнгө хэдэн их наяд ам.долларт хүрээд байгаагийн ихэнхи хэсгийг 23 сая ажилчдын ажилгүйдлийн тэтгэмж эзэлж байна. Конгрессын гишүүд, ахлах туслахууд нь энэхүү өвчний хор уршгийг ойлгосоор байж ард түмнээ тайвшруулан жуулчлалын компаниудын хувьцааны арилжаанд оролцон олж авсан хөрөнгөө биотехнологийн компаниудад хөрөнгө оруулсан асуудал нь тогтоогдсон. Мөн америкийн эдийн засгийг дэмжих зорилгоор санал болгож буй хөтөлбөрүүд, тодорхой зочид буудлуудыг болон “үйлчилгээ нийлүүлэгч”-дийн талаар ярьж байсан. Энэ нь иргэдээ татан авч буй манай хөтөлбөртэй ижил юм.

ИТАЛИ УЛС

Коронавирусын Европ дахь дэгдэлтийн төв болоод буй Итали Улсад нүүрний хамгаалалтын маск худалдан авах тендерт хөдөө аж ахуйн компани ялсан байдаг. Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийгөө онцгой байдлын комиссын даргаар томилсон ба парламентын оролцоогүй шийдвэр гаргаж байх зорилгоор онц байдлын хугацааг сунгахыг шаардаж байна. Нөгөө талаас Серб Улсын Ерөнхийлөгч Александар Вукич нь амьсгал дэмжих аппаратын онцгой дутагдалтай байдлаас шалтгаалан “төрийн худалдан авалтын системээс ангид байдлаар хар захаас амьсгал дэмжих аппарат худалдан авсан” ба түүнийг шүүмжлэгчдийг тэрээр шүүмжилснийх нь төлөө шалгасан асуудал гарсан. Оросын олигархууд хомсдолтой байгаа амьсгал дэмжих аппарат худалдан авч өөрсдийн гэр оронг багахан хэмжээний эмнэлгийн түвшинд хүртэл тохижуулах, өвчинд нэрвэгдсэн өвчтнүүд эмчлүүлж буй төрийн өмчийн эмнлэгүүдэд үйлчлүүлэхгүй байх, эмч нартай дуудлагаар үйлчлүүлэх талаар тохиролцож буй тухай яригдсан. Сүүлийн үеийн амьсгал дэмжих аппарат худалдан авалтын 30 хүртэл хувийг хувийн худалдан авагчид эзэлж байгааг аппарат нийлүүлэгчид мэдээлж байна. Норвег Улсад зарим эмч нар зааварчилгаа зөрчин өөрсдийн найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд энэхүү өвчинд тус болох эмийн жорыг бичиж өгсөн талаар мэдээлж байсан.

ИРАН УЛС

Иран Улсад тус улсын хэрэгцээний бараа бүтээгдхүүний үнэ болон хуваарилалтыг эрх мэдэлтнүүдтэй “нарийн холбоотой сүлжээ” хийж буй талаар мэдээлжээ. Уганд болон Камерунд албан тушаалтнуудыг хахуульдан хөл хорионоос зайлсхийх явдал гарч байгаа нь өвчнийг улам дэлгэрэх суурь болжээ. Кени Улсад онгцны буудлаас ХБНГУ-аас захиалсан эрүүл мэндлийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангах ёстой 6 сая нүүрний маск алдсан хэрэг гарч шалгалтыг хийж байна.

Энэ өвчний үед авлига дэлхийн хаа сайгүй гарч байна. Сая саяар тоологдох бараа, материал, тоног төхөөрөмж худалдан авахад нийлүүлэгч тодруулах худалдан авалтын ажиллагаанаас мөнгө унагах асуудал юм.

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1