Э.Намуун


Хоёр газраас нэр дэвшсэн гэх шалтгаанаар Л.Наранбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзжээ

hi

Өнөөдөр буюу 2020.06.02-ны 00:00 цагаас албан ёсоор сонгуулийн сурталчилгааны ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой УИХ-д нэр дэвшихээр бүртгэгдсэн 13 нам, 4 эвсэл, 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид өнөөдөр СЕХ-оос мандатаа авч байна. Үүнд бие даан нэрээ дэвшүүлсэн эдийн засагч Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, түүнийг хоёр газраас нэр дэвшсэн гэх шалтгаанаар нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзжээ.

Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зөв хүн электорат хөдөлгөөний саналаас албан ёсоор татгалзсан атал Сонгуулийн ерөнхий хороо намайг хоёр газраас нэр дэвшсэн гэх шалтгаар өрсөлдөх боломжийг минь хууль бусаар хаалаа. Тус эвсэлд өргөдөл, анкет огт өгөөгүй. Хуралд нь ороогүй. Албан ёсоор “Сахигтун! Үндсэн хуулийн-19” эвслээс УИХ-ын 22 дугаар тойрог /Баянзүрх дүүрэг”-т З.Энхболдтой өрсөлдөхөөр нэр дэвшсэн. Шударга ёс хаана байна аа. Шүүхдэнэ” хэмээн мэдэгджээ. Хуульч Ш.Алтангадас “Нэр дэвшинэ гэдэг нь субъектив хүсэл зориг, нэг эвсэлд нэгдэж түүнээс дэвших сонирхлоо илэрхийлж, материалаа өгсөөр атал Сонгуулийн ерөнхий хороо өөр тойрогт нэр нь явж байна гээд татгалзаж буй нь хууль бус. Нэр нь орсон тойрогт мөн дэвшээгүй, өөрөө сонирхлоо илэрхийлээгүй, хуульд заасан зөвшөөрөл болон бусад материалаа бүрдүүлж өгөөгүй байдаг” хэмээжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0