М. Учрал


Б.Нямтайшир: Би эцэг хүний хувьд түүний дуу хоолой болж сонгуулийн компанит ажилд нь идэвхийлэн оролцоно

hi

УИХ-ын 29 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Н.Номтойбаярыг зургаадугаар сарын 26-н хүртэл цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Өнөөдөр цагдан хоригдсон Н.Номтойбаярын бие даан нэр дэвшигчийг батламжийг түүний аав Б.Нямтайшир авлаа.

Б.Нямтайшир: "Эцэг хүний хувьд хэдэн үг хэлье. Нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авсан байхад цагдан хорилоо. Энэ бол Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 35.2-р зүйл заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Энэ бол түүний эрх чөлөөг боймлоод зогсохгүй, нийслэлийн ХУД-ийн 120 мянган иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа хэрэг. Өнөөдөр эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож түүний хэрэгжүүлдэг гажуудал нэгэнт тогтжээ. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй, байх ч ёсгүй. Монгол Улсад үгээр нь яваагүй намынхаа гишүүнээ, үнэн төрхийн шударгаар илчилсэн иргэнээ, Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан зүтгэлтнээ барьдаг хорьдог ял өгдөг жишиг нэгэнт тогтжээ.

Хэрэв түүнийг улс төрийн зорилгоор суллахгүй бол би эцэг хүний хувьд түүний дуу хоолой болж сонгуулийн компанит ажилд нь идэвхийлэн оролцоно гэдгийг хэлье. Миний хүүг дэмжсэн, дэмжиж байгаа ХУД-ийн иргэдэд гүн талархлаа илэрхийлье" гэв.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3