Э.Намуун


Эмэгтэй нэр дэвшигчдээс хөрөнгийн үзүүлэлтээр Д.Өнөрболор тэргүүлж байна

hi

УИХ-ын 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Д.Өнөрболор нь ажилдаа нэлээд гаршсан нэгэн бөгөөд МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг дүүргэсэн юм. Түүнийг бизнесийн хүрээнийхэн өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулиар нэр дэвших хүмүүсийн тоонд оруулж байсан билээ.

Сөүл компанийг анх 1990-ээд оны дунд үеэс эхлүүлэн өнөөг хүртэл ажиллахдаа дээд зэрэглэлийн рестораны үйлчилгээг бий болгохоос гадна орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн. Үүгээрээ нийслэл хотдоо өнгө үзэмж нэмсэн олон барилга байгууламжийг барьж байгуулсан шинэ үеийн чадварлаг шилдэг залуу удирдагч гэхэд маргах хүн цөөн биз.

"Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа Барилга, хот байгуулалтын сайдад түүнийг нэр дэвшүүлсэн ч бүдэрч байсан. 

  • Өөрийн орлого: 853 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 33 сая төгрөг
  • Орон сууц:  18 тэрбум төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 12, үйлчилгээний зориулалттай обьект 5, авто зогсоол 3, өвөлжөө хаваржааны бусад байгууламж 16    
  • Машин: 392 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser 70-1, Toyota Land Cruiser 200-1, Toyota Prado- 1. 
  • Эзэмшил газар: 499 сая төгрөгийн өртөг бүхий 1685м2-1, 2217м2-1
  • Үнэт эдлэл: 150 сая төгрөг
  • Хадгаламж: 7.5 тэрбум төгрөгийн хадгаламж 
  • Зээл: 372 сая төгрөг
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: СӨҮЛ ХХК 5 хувь, Зэндмэнэ хурх ХХК 100 хувь, Энокси ХХК 100 хувь, Роял виндөү ХХК 80 хувь, Эрдэс таван толгой ХК 1 хувь

Хаха 7 2 Таалагдсан 2 Гунигтай 8 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 8