М. Учрал


Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр бусдад залилуулжээ

hi

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны эхнэр Ц.Энхтуяа бусдад 40 гаруй сая төгрөгөө залилуулжээ. “Зөөлөн эх”-ийн хэрэг гэх дуулиант хэргээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж 2006 онд 8.6 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан  Б.Цэрэндэжид нь ерөнхийлөгчийн эхнэрийг мэхлэхийн тулд Хан-Уул дүүргийн Кинг товер хотхоны 118-р байрны 133 тоотод оршин суух зэргэлдээх хаалганы 300м2 пентхаусыг нэг сарын 3 сая төгрөгөөр түрээсэлжээ. Ерөнхийлөгчийн албан ёсны эхнэр гэдгээ нийтэд зарлаад буй Ц.Энхтуяа нь 2017 оны хавар Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр томилогдсоны дараагаар тус байранд нүүж ирсэн байдаг. Улмаар Кинг товерт Монголын реалист зураачдыг дэмжих уран зургын галлерей нээж, дээл хувцас оёж, торго дурдан худалдаалдаг болов. Тус орон сууцандаа бөө мөргөлийн шашны “Тэнгэр үзэлтний цуглаан”-ыг ч зохиодог байжээ. Ийнхүү Б.Цэрэндэжид нь Ц.Энхтуяагийн хөрш болсноороо байнга орж гарах болж өөрийгөө бөө удган, хөзрийн мэргэ тавьдаг, нэр хүндтэй хүмүүсийн дээлийг оёдог хэмээн ярьж хүмүүст мөнгө зээлдэг, хүүлж амьдардаг хэмээн ярьж итгүүлдэг гэв. Ийнхүү хоёр жил орчим Ц.Энхтуяатай ойр дотно байж танил найз нөхөдтэй нь холбогдож, тэдгээрийнх нь итгэлийг ч олж авсан аж. Ингэхдээ бусдад “…Ц.Энхтуяа надад 300 гаруй сая төгрөгийн өртэй, түүнийгээ төлж чадахгүй байгаа, өрнийхээ оронд өөрийнхөө 300м 2 пентхаусаа ав гээд гуйдаг…” хэмээн ярьдаг байна. Хэдий хов жив шиг сонсогдож байгаа ч үнэхээр ерөнхийлөгчийн албан эхнэр Кинг товерт байрлах тэрхүү орон сууцаа худалдаалахаар үл хөдлөх зуучлалын газарт зар өгчээ.

Ц.Энхтуяа цагдаад хандсан

Ийнхүү залилуулсан Ц.Энхтуяад 20 сая төгрөг өгөхөө аман хэлбэрээр хэлжээ. Ц.Энхтуяа өөрийн мэдлийн амралтын бааз болон бусад бизнестээ хөрөнгө оруулалт хийж, засварлах бодолтойгоо Б.Цэрэндэжидэд хэлтэл зээл хөөцөлдөж өгөхөөр тохиролцжээ. Тэр хугацаанд Ц.Энхтуяагийн зээлийн материалын хэвлэмэл эх болох иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбарыг зэргийг авч бусдад “…би ерөнхийлөгчийн багын танил, эхнэрийнх нь дотны найз, одоо хамт Баянгол зочид буудлын 201 тоотод ажилладаг…” гэж ярьдаг байж.

Б.Цэрэндэжид хохирч явсан

Б.Цэрэндэжид нь 2005 онд Японы Нихонсейшинкай гэх байгууллагатай дадлагажигч гаргах гэрээ хийж, нийт 129 хүнээс 339.633 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 373.596.300 төгрөг залилсан хэмээн шүүхээс нөхөр Б.Амарсайных нь хамтаар ял оноосон байдаг. Улмаар 8 жил орчим ял эдэлсэнийгээ хэлмэгдсэн гэж ярьдаг бөгөөд үүнд тухайн үеийн НХХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан С.Чинзоригийг буруутгадаг. Өнөөгийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тухайн үед ажиллах хүч гаргах зөвшөөрөл олгосон атлаа дараа нь ямар ч шалтгаангүйгээр цуцалснаас үүдэж залилан болж нэг гэр бүлийн амьдрал сүйдэж гурван өнчин хүүхэд үлдсэн байдаг. Б.Цэрэндэжидийн нөхөр Б.Амарсайн ял эдэлж байх хугацаандаа өвчнөөр нас баржээ.

Хаха 72 39 Таалагдсан 47 Гунигтай 107 Нүдний булай 112 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 38