М. Учрал


У.Хүрэлсүх: Ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр хүн болгон идэвхитэй оролцсон төр улсаа эмхлэн байгуулсан ийм сонгууль болно гэж итгэж байна

hi

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох, үндсэн хуулийн дагуу сонгох сонгогдох эрхээ өнөөдөр ард түмэн минь эдэлж байна. Хэдийгээр дэлхий ертөнцөд цар тахал гарч хүндхэн байгаа ч гэсэн дэлхий улс орнууд сонгуулиа амжилттай явуулж байгааг манай ард түмэн мэдэж байгаа.

Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох ажил амжилттай явагдаж байна. Ард иргэд маань маш сайхан идэвхитэй оролцож байгаа юм байна. Ирц урьд урьдахаас илүү сайхан байна гэж хэлж байна. Залуучууд маань сайн оролцож байна.

Энэ сонгуулиар шинэ мянганы хүүхдүүд маань саналаа өгч байна. Сонгуулийн санал өгөх нас нь хүрсэн хүүхдүүд саналаа өгч байна. Бүх нам эвсэл, бие даагч нартаа сонгуульд нь амжилт хүсье. УИХ-ын сонгууль ямар нэгэн хэл амгүй, шудрага сайхан ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр хүн болгон идэвхитэй оролцсон төр улсаа эмхлэн байгуулсан ийм сонгууль болно гэж итгэж байна. 

 
ШУУД I Ерөнхий сайд У.Хүрэлсүх ссаналаа өгч байна сонгуулийн

ШУУД I Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн саналаа өгч байна

Posted by ТУГ.мн on Tuesday, June 23, 2020

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0