М. Учрал


Д.Цогтбаатар: Гадаадын иргэнд газар зарах боломжгүй

hi

МАН-ын долоодугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч, шинэ бүтцийн асуудлыг шийдвэрлэх аж. 

УИХ-ын гишүүн, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар: "Бид мөрийн хөтөлбөртөө маш тодорхой заалт оруулсан. Соёлын яам гэдэг зүйлийг нэмнэ. 30 жил бид хөгжихдөө соён гэгээрүүлэх салбарт маш том орон зайг үлдээсэн байна. Үүнийг нөхөх хэрэгтэй тийм учраас соёлын яамыг нэмнэ гэж бодож байна" гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар тодруулахад

"Ж.Эрдэнэбат гишүүний хувьд тухайн үед гишүүний эрх үйлчилж байсан гэж ойлгож байгаа. Тэр утгаараа дархан эрх нь байсан гэж ойлгож байна. Яаж яваад шүүхийн шатанд очсоныг ойлгохгүй байна. Шүүхийн шатанд очихоос өмнө Парламентийн процетур байгаа. Шүүхийн шатанд очсоны дараа асуудал өөр. Миний ойлгож байгаагаар бүрэн эрх нь байсан гэж ойлгож байна" хэмээв. "Монгол Улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. Тэрийг 2015 онд болгох гэж оролдсон. Манай түншилж ажилладаг ихэнхи орнууд үүнийг ойлгохгүй байна гэдэг асуудал ярьж байсан. Тийм учраас үүнийг зогсоосон. Монгол Улс өнөөдрийн байж байгаа гадаад бодлогоор хэзээ ч төвийг сахисан статустай байгаагүй" гэв. 

Энд тэнд ямар ч зарыг хэн ч тавьж болно.Энэ контролгүй. Гадаадын иргэнд газар зарах боломжгүй

 

Хаха 4 4 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 8