М. Учрал


Д.Амарбаясгалан: Дөрвөн жилийн хугацаанд 2,9 тэрбум долларын өрийг тэглэх том үүрэг хүлээгээд байна

hi

МАН-ын долоодугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд 87.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан: "Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж баталлаа. Монголын ард түмэн 2020 оны парламентийн сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. МАН-ын зүгээс Монголынхоо ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлж байна. МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага гэж үзэж байна.

Ирэх 4 жилд Монгол Улсад хамгийн хүндрэлтэй асуудал эдийн засагт байгаа. Дөрвөн жилийн хугацаанд 2,9 тэрбум долларын өрийг тэглэх том үүрэг байна. Орлого хүндэрч байгаа иргэдээ орлоготой байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт олон хүндрэлтэй асуудал байгаа үүнийгээ ухамсарлаж шудрага ёсыг эрхэмлэж, хамтдаа багаараа ажиллана гэдгээ илэрхийлж байна.

ЖДҮДС-тай асуудалд холбогдсон гэж олон гишүүдийг өмнөх парламентад үздэг байсан. Олон нийтийн өмнө ёс зүйн алдаа дутагдал гаргаснаа УИХ гишүүд маань хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг олон нийт шүүмжилж байгаа учраас манай намын дарга удирдах зөвлөлөөс УИХ-д нэр дэвшүүлэх боломжыг олгоогүй. Хоёрдугаарт гишүүд маань өөрсдөө ухамсар зааж нэр дэвшихгүй байх саналаа ирүүлж байсан гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй. ЖДҮ асуудал гэдэг нь нэг талдаа ёс зүйн асуудал, нөгөө талдаа хууль шүүхээр эцсийн байдлаар тогтоогдоогүй гэдгийг иргэд, ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхаарч хандах ёстой. Ёс зүйн хариуцлагаа хүлээж хойшоо суусан гишүүдээ насан туршид нь шийтгэнэ гэсэн асуудал байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэрийг сайд болгоно гэж яриагүй. ЖДҮ-тэй холбогдсон хүнийг сайд болгоно, болохгүй гэж хэлэхэд эрт байна." гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0