М. Учрал


Б.Жагар: МАН банкны хүүг сарын нэг хувь болгоно гэсэн ч өнөөдөр мурьж байна

hi

Банкны хүүг бууруулах асуудлаар өнөөдөр Ард түмний штабын тэргүүн Б.Жагар болон төлөөллүүд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан ч уулзалт үр дүнгээ өгөөгүй талаар тэмцэгч Б.Жагар өөрийн цахим хуудсандаа мэдэгдлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн сэтгэцийг шалгуулъя" гэдэг санаачилга гаргав. 

Тэмцэгч Б.Жагар: "Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзлаа. Дээрээс нь Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг та бүгд харсан байх. Банкуудыг хамгаалсан Монголбанктай, банкуудын эздийг хамгаалсан УИХ-ын даргатай, банкуудыг хамгаалсан төрйин бүтэцтэй байдаг юм байна. УИХ-ын даргатай уулзсан уулзалт үр дүнтэй болж чадаагүй. Хамгийн гол ард түмний буруу гэж хэлж байна.

Тэр зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүс зээлээ төлөх ёстой гэж байна УИХ-ын дарга маань. Би хэллээ та бүгдийн баталсан иргэний хуулийн 222.2-т үүрэг гүйцэтгэгчийн гэм буруутайгаас болоогүй болбол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж байгаа. Хорио цээрийн хугацаанд иргэдийн хөрөнгийг үнэгүйтүүлж байгаа Банк санхүүгийнхантай төр засаг минь тэмцээд өгөөчээ гэсэн чинь болохгүй, энийг судалж байна ерөнхийдөө үл хүндэтгэсэн байдалтай.

Үр дүнтэй уулзалт болоогүй учраас бидний тэмцэл дөнгөж эхлэж байна. Битгий шантраарай. Г.Занданшатар тэргүүтэй 62 гишүүнийг сэтгэцийн эрүүл мэндийн төв, шар хаданд дахь хурцын тасагт хөндлөнгийн хүнийг оролцуулж үзүүлмээр байна. Яагаад сэтгэцийн үзүүлэх шаардлага гарав гэхээр саяхан л сонгууль эхлэсний дараа ард түмнийхээ төлөө хүүг буулгаад өгье гэж намынхаа мөрийн хөтөлбөрт оруулчихаад сарын нэг хувь болгоно гэж хэлчихээд өнөөдөр тэрнээсээ мурьж байна. Тийм учраас энэ муусайн муриакуудтай тэмцэнэ" гэв. 

Хаха 4 4 Таалагдсан 8 Гунигтай 4 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6