М. Учрал


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улс дахь айлчлал эхэллээ

hi

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд угтав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хэлэлцээрүүд батлах юм байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд Монгол Улсад айлчилж байгаа 4 дэх сайд болж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0