Б.Ариун-Уянга


Ц.Туваан: АН-ын нэр дэвшигчдийн хувьд төрийн оролцоо бага орсон газруудад өрсөлдөж ялалт байгуулсан

hi

Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан: "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд АН бүтэн багаараа өрсөлдөж оролцсон. Улсын хэмжээнд АН-аас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн Монголынхоо ард түмэнд талархсанаа илэрхийлье.

Энэ удаагийн сонгууль нэлээд төрийн оролцоотой болж өнгөрлөө. Төрийн тэр дундаа хүчний байгууллагууд эрх баригч намд үйлчилсэн. 21 аймгаас найман аймагт АН-ын нэр дэвшигчид олонх болж, ялалт байгууллаа. Энэ найман аймгийнхаа иргэдэд талархсанаа дахин илэрхийлье.

Нийслэлд бол маш хүнд хэцүү сонгууль боллоо. Хууль, хүчний байгууллагууд эрх баригч намын талд ажилласан, мөнгийг хавтгай тараасан сонгууль болж өнгөрсөн. Нийслэлийн сонгуулийн хорооноос хууль бус шийдэл гаргаж, нэг намын талд үйлчилсэн байдалтай байлаа. Шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй хүмүүс сонгуульд нэр дэвшин оролцсон тохиолдлууд гарсан.

АН-ын нэр дэвшигчдийн хувьд төрийн оролцоо бага орсон газруудад өрсөлдөж ялалт байгуулсан байна. Увс, Архангай, Баянхонгор гээд аймагт хуулийн хүрээнд зөрчилтэй, гэмт хэрэгт шалгагдаж байгаа, хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэтийн хүмүүс нэр дэвшиж, ялалт байгуулсан байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0