М. Учрал


С.Одонтуяа: АН хавтгайрсан халамжийг дэмждэггүй, халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой

hi

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгээс ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Манай иргэдийн хувьд ялангуяа ахмадууд маш чухал хуулийн төсөл гэж хэлж болно. АН-ын гишүүд 100 хувийн саналаар өндөр настаны тэтгэмжийг нэмэгдүүлэн олгох хуулийн төслийг санаачлан хуулийн төслийг өргөн барих гэж байна. Доод хэмжээ гэдэг нь 500 мянгаас дээш гэсэн үг. Өнөөдөр 500 мянгаас доош тэтгэвэр авна гэдэг бол амьдралд хаанаа ч хүрэхгүй байна. Өнөөдөр 400 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 300 мянган иргэн 500 мянгаас доош тэтгэвэр авч байна.

Одоо энэ хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадууд бүлгээр нь аваад үзвэл ямар хүмүүс вэ гэвэл голцуу Социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан ямар ч хувийн өмчгүй гэж байдаггүй, хадгаламж гэж байдаггүй тийм учраас ядууралд өртөж байгаа иргэдийн дийлэнхи нь ахмадууд байна.

Монгол улс үндсэн хуулиндаа байгалийн өр өгөөжийг үндэсний баялагын сандаа төвлөрүүлээд тэрүүгээр дамжуулж тэгш шудрага хүртээн гэсэн ийм чухал заалт байгаа.

Баялагаараа дэлхийд дээгүүрт ордог гэтэл ахмадууд нь ядууралд амьдардаг ийм байж болохгүй, АН бол хавтгайрсан халамжийг дэмждэггүй, халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой.

Энэ бол эдгээр хүмүүс улсаас гуйж байгаа халамж биш залуу халуу насандаа, хийж бүтээх насандаа хөдөлмөрөө эрхлээд авах ёстой хууль ёсны тэтгэвэр юм" хэмээлээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5