М. Учрал


Ц.Даваасүрэн: Монгол улс гадаад ертөнцөөс тасарч болохгүй

hi

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "21 хоногийн тусгаарлалт дэлхий дээр ганцхан Монгол Улсад байна. Бусад орон 14 хоног. Мөн бусад улс орнууд бизнес түншүүдээ 7, 5 хоног тусгаарлах зэргээр зохицуулж байна. 21 хоног гэхээр гадаадын бизнес эрхлэгчид орж ирдэггүй юм байна. Сая олон улсын байгууллагын хүмүүстэй уулзаж байхад энэ асуудлыг хөндөж байна.

Тэгэхээр энэ асуудал дээр манай Түр хорооныхон онцгойлон анхаармаар байна. Шаардлагатай тохиолдолд тусгай буудалд хүлээн авч уулзалт хийх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Гадаад ертөнцөөс тасарч болохгүй" гэв.

 

 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0