М. Учрал


Х.Баттулга ерөнхийлөгчөө коронавирусын үед “поп” ажиллагаагаа зогсоо

hi

Засгийн газрын өнөөдрийн |2020.11.18| хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжсэнгүй. Энэхүү шийдвэр бүрэн үндэслэлтэй гэх.

Иргэд нь хөл хорио, онцгой дэглэмийн үед идэх хоолгүй, байгаа нэг нь бусаддаа илүүчилж байхад “доог тохуу” хийж буй мэт ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан иргэдэд таалагдах гэсэн явуургүй арга гэж дүгнэх нэг нь байна. 

Түүний боловсруулсан хөтөлбөрт 2020.12.01-2021.01.01-ны өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 800.000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс, архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн.

Гэвч одоогоор Монгол Улс хүүхдэд өгөх тэтгэмжийн мөнгөний төсвийн дарамтыг “яая” гэж байгаа.

Өглөгч эмгэн шиг аашлах нь Ерөнхийлөгчийн байр суурь гэж үү?

2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Энэ алдагдал зээлээр санхүүжигдэнэ. Үүнээс үүдэж өрийн дарамтын ДНБ-тэй харьцуулсан харьцаа 60 хувьд дөхсөн. Ирэх оны төсвийн алдагдалын тооцоололтой уялуулбал 70 хувь дөхнө. Эдгээр үзүүлэлт Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх нь гэдгийг тодхон харуулж байгаа.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өглөгч эмгэн шиг байдагаа уудлахаар мэдэгдэж буй нь савандаа мөнгө байхгүйг мэдэхгүйнх үү, нийтэд таалагдах гэснийх үү?  Бүр эсрэгээр нь харвал дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, ард түмнээ өлсгөлөн гуйланчлалаас аврах наад захын хэрэгцээг бий болгох гэж зөвтгөж болохоор…

Өрх бүрт 1 сая төгрөгийг олгох санхүүжилт төсөвт бий юу?

Төсөв батлагдах хуулийн эцсийн өдөрт тулгаж өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт болсон УИХ-ын цахим хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны төсвийн тухай хуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв гэж онцлон хэлсэн.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ны 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ны 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ны 25.1 хувь байхаар төлөвлөсөн. Үүнийг алдаатай төсөв хэмээн хуралдаанд оролцсон ажлын хэсгийн болон цөөн тооны гишүүд хэлсэн бөгөөд төсвийн тодотголыг цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж УИХ-ар оруулна хэмээн тодорхойгүй хугацаа хэлсэн юм.  

Уг төсөв ЖДҮ болоод ипотекийн зээлд нэг ч төгрөг тусгаагүй. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж он дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгох бөгөөд энэхүү нэмэгдэлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцоолж 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд суулгасан. Мөн 530 тэрбум төгрөгийг нийт 68 төрлийн халамжид олгохоор баталсан. Ийнхүү УИХ-аас 2021 төсвийн төслийг дахин тодотголтой хийх нөхцөлтэйгээр алдагдалтай баталсан. Бүрэн зураглал ийм байхад Ерөнхийлөгчийн өглөгч санаачилга мэдээлэлгүйдээ бус зөвхөн “таалагдах” гэсэн арга заль байв.

Б.Анандаа

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2