М. Учрал


У.Хүрэлсүх: Шаардлагатай бол онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй

hi

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Хөл хориог арванхоёрдугаар сарын 1-н хүртэл сунгасан. Энэ хугацаанд дотоод дахь халдварыг хумьж, холбогдох арга хэмжээг авъя гэж байгаа юм. 

Бид ДЭМБ, олон улсын туршлагад үндэслэж, дотоодын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дүнд энэ шийдвэрийг гаргасан. Дэлхий нийтийн хамгийн сайн туршлага бол хурдан хугацаанд хатуу хорио цээрийн дэглэм тогтоох. Ингэж чадсан улс орнуудын халдварын тоо бага түвшинд хүрсэн. Нийтээрээ эмх замбараагүй амьдарч байгаа үед дэлхий нийтээр тарж байна. Жишээ нь, Уханьд цар тахлыг яаж таслан зогсоосныг та бүхэн санаж байгаа байх. 

Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын Засгийн газар, УОК, мэргэжлийн байгууллагууд бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллая. Халдвар авсан хүмүүсийн хавьтлыг маш сайн нягтлан тогтооё. Зарим иргэн хавьтлуудаа нууж байна. Зарим дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулах дөхөж байж олж илрүүлж байна. 

Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдал хүндэрвэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээ цааш үргэлжилнэ. Бүр шаардлагатай бол онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй. Ийм зүйл битгий болоосой гэж чин сэтгэлээсээ залбирч байна. 

Тиймээс бид тэсэж гарах ёстой, амьд байх ёстой. Үр хүүхэд, өвөө эмээгээ корона гэдэг дайсанд алдмааргүй байна. Нэг ч хүний амь нас битгий хохироосой гэж бодож байна. Бурхны авралаар маш хүнд байсан эмээгийн бие өнөөдрөөс хүндийн зэрэг рүү шилжиж байна. 
Бид бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. Бэлэн байдалд байх хэрэгтэй, ард түмэн минь” гэв. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0