М. Учрал


Б.Хурцыг суллав

hi

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нарын зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноогоод байсан. 

Анхан шатны шүүхээс Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан.

Тэгвэл өнөөдөр Б.Хурц болон түүнтэй цуг хоригдож байсан зургаан хүнийг цаг гаруйн өмнө 461-р ангиас гаргажээ. Тэднийг суллахдаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал хийлгүйгээр ийнхүү суллав.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 4 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0