М. Учрал


Ш.Адьшаа: Даапаалсан, гойчилсон, юмаа мэдээрэй гэж загнахаа больмоор байна Х.Нямбаатар гишүүнээ

hi

УИХ-ын чуулганаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "2024 он хүртэл боловсронгуй болгох тогтоолын төслийг дэмжих боломжгүй байна. Ц.Даваасүрэн гишүүнтэй санал нэг байна. Х.Нямбаатар сайд гишүүд юм ярихаар дандаа тэгж даапаалсан, гойчилсон, юмаа мэдээрэй гэж загнахаа больмоор байна. Х.Нямбаатар гишүүнээ. 

Өнөөдөр Засгийн газрын заавраар оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ Бямбацогт дарга, Нямбаатар хоёрын ярьсан зүйл амьдрал дээр тэмээ ямаа хоёр шиг зөрүүтэй байгаа шүү. Хууль тогтоомжын тухай хуулинд хэзээ өөрчлөлт оруулах юм. Тэр зөрчлийн тухай хуулийн хэзээ өргөн барих юм. Х.Нямбаатар сайд та өвлийн хүйтэнд 30 мянган хүн цуглуулчихаад шудрага ёс ярьж байсан зүйл чинь хуучраагүй байгаа шүү.

Өнөөдөр Оюу-Толгой, Эрдэнэтийн 49 хувийн тухай юу ч ярихаа больсон. Яагаад чимээгүй болов. Та өнөөдөр шудрага ёсны төлөө энийг хийж байсан юм уу? хууль зүйн сайд болох гэж энийг хийсэн юм уу? энийг таниас албан ёсоор сонсмоор байна. УИХ-ын гишүүд үзэл бодлоо ярихаар өрвөлцдөг, шарвалцдаг та өнөөдөр бяртай байж болно. Гэхдээ бид ард түмнээс мандат авсан ИХ-ын гишүүд шүү" гэв. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яамдаас саналуудаа ирэх долоо хоногоос дуусаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулга бол зөрчил үйлдсэн этгээдийг шууд торгохоосоо илүү төр шалган тусалдаг, зөвлөдөг, урьдчилж сануулдаг процетурт орж ирж байгаа. Хоёрдугаарт зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар бууруулдаг зохицуулалт орж ирж байгаа.

Би өнөөдөр таньтай холбоотой ямар нэгэн асуудал яриагүй. Та л байнгын хорооны хурал болгон дээр ярих юм. Бид нарын жагсаж цугласны үр дүнд өнөөдөр үндсэн хууль өөрчилөлт, шүүхийн тухай хуулийн шинэчлэл гээд хонгил гэдэг зүйлийг байхгүй болгох гээд явж байна. Та хүртэл олон жил шалгуулсан биз дээ. Гаалийн Адьшаа гээд л ЭЦА-аас байс хийгээд л шалгадаг байсан. Одоо бизнес эрхлэгчдийг дарамталдаг, барьдаг зүйл ямар ч байсан зогссон.

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр төрийн өмч болсон биз дээ. Ийм чиглэлийн зүйл ярих гэж байвал хоёулаа цуг уулзаж сууж байгаад ярилцая" гэлээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх