М. Учрал


C.Амарсайхан: Х.Нямбаатар гишүүн ээ, таны оруулж ирсэн бүхнийг чинь үг дуугүй дагаад, гараа өргөөд дэмжих ёстой бол энд суух ямар хэрэг байна

hi

УИХ-ын гишүүн C.Амарсайхан: "Тогтоол өөрөө хоёр салаа утгатай гарсан учраас хууль тогтоогчдын эрхэнд халдаж байна гэдэг асуудлыг гишүүд ярьж байгаа нь үндэслэлтэй. Тийм учраас цаашдаа тогтоолыг боловсруулах асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Ер нь зүгээр хуультогтоох журам батлахдаа хоёр салаа утгатай оруулж ирдэг. Санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй. Дараа нь цоорхой гаргадаг. Ямар чцаг үед юуг ч хааш нь ч гувчуулж, зай завсан үлдээдэг үзэгдэл түгээмэл болоод байна. Тэгэхээр энэ асуудлыг тогтоолын төслийг боловсруулсан Хууль зүйн яамныхан анхаарах хэрэгтэй". 

Хуул зүйн сайд Х.Нямбаатар: "С.Амарсайхан гишүүн ээ, би одоо хаана хулгай хийгээд байгаагаа ойлгохгүй байна. Шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа бол тэрийгээ та хэлээрэй. Хууль дундуур нь хулгайлах гээд байна гэдэг ийм нэг утгагүй юм яриааа боль оо. Би олон чуулган, байнгын хорооны хуралдаан дээр өөрийн чинь үндэслэл нотолгоогүй юм ярихыг чинь сонслоо".

 УИХ-ын гишүүн C.Амарсайхан: "Х.Нямбаатар гишүүн ээ. би хэн нэгэн хувь хүн рүү чиглээгүй ээ. Тэр дундаа өөр лүү чинь чиглээгүй. Яагаад орж ирсэн хуулийн төсөл болгоныг магтан дуулах ёстой юм бэ? Тэрийгээ сонсох ёстой юм бол тэрийгээ өөр хүмүүсээс сонс. Алдаа, цоорхойг нь засаж явъя гэсэн санаа хэлж байгаа юм. Юм болгоныг өөр дээрээ тусгаж байгаа наад занчинь буруу хандлага шүү. Хэрвээ бид таны оруулж ирсэн бүхнийг чинь үг дуугүй дагаад, гараа өргөөд дэмжих ёстой бол энд суух ямар хэрэг байна" гэлээ. 

Хаха 8 1 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0