М. Учрал


Ч.Хүрэлбаатар: Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Оффшорын асуудлаар" МҮОНТ-ын ярилцлага өгсөн. Ярилцлагын үеэр "Улсын төсвийг мөнгөтэй байлгах нь Засгийн газар, Сангийн яамны ажил. Хэрэв төсөвгүй байвал Сангийн яам ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэж зөвлөмөөр байна. Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй" гэв.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг ярилцлагад тайлбар хийжээ. Тэрбээр, "Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй. Коронагийн цар тахалтай, амаргүй энэ цаг үед төсвийн хатуу сахилга бат, татвар төлөгч нарын хичээл зүтгэлээр өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авахгүйгээр болж л бна. Цаашдаа ч болгоно" гэлээ.

Хаха 2 3 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0