М. Учрал


Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оногдуулсан хорих ялыг торгууль болгож суллажээ

hi

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусчээ. 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан 4.6 жил, Б.Болорт оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн байна.

Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгагдаж, улмаар УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулаад байсан.

Хаха 1 0 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 2 Пөөх