М. Учрал


Б.Энхбаяр: Муу явбал сайн гэдэг төрийн тэргүүнтэй байж бид таарахгүй

hi

УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Монгол Улсын Ерөнхий сайд нь УИХ-д зааснаар биелэлтийг хариуцан тайлагнан гэсэн үг байдаг. Би энэ үгийг утга учиртай үг гэж ойлгож байдаг. Хууль гэдэг бол бичсэн ёс суртахуун. Ёс суртахуун хуулиасаа ч дээр гэж бодож байдаг. Өнгөрсөн хугацаанд болсон зүйлд ёс суртахуунаараа Ерөнхий сайд энэ шийдвэрийг гаргасан гэж бодож байна. Ерөнхий сайд ч гэсэн зүрхээ чагнаж шийдвэр гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ бол том үлгэрлэл манлайлал.

Ард иргэд ялангуяа залуучууд маань ямар хүчтэй, ямар ухаантай байгааг харж баярлаж байлаа. Өөрсдийнхөө чин сэтгэлээр цуглаж дуу хоолойгоо хүргэсэн. 

Гэхдээ муу явбал сайн гэдэг төрийн тэргүүнтэй байж бид таарахгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын үгийг хариуцлагатай үг гэж ойлгож байгаа. Хүчтэй иргэдтэй төр л хүчтэй байдаг юм. Улсаасаа давсан эрх ашигтай хүн төрд нэг ширхэг ч байх ёсгүй. Тийм учраас үндсэн хуульд байгууллагын эсрэг олон нийтийг турхирч байгаа үйлдэл 2017 оноос эхлээд гэмт хэрэг болсон. Бид өмнө нь ийм гэмт хэрэггүй байсан. Энэ нотлогдох ёстой. Үүнд санхүүжилтийн асуудал яригдаж байна. 

Үүнийг хүлцэж хэрхэвч болохгүй. Яагаад ард иргэд өөрсдийн хүсэл зорилгоор цуглаж болдоггүй юм. Өөрийн ашиг сонирхол, улс төрийн эрх ашгийн төлөө ингэж нураах гэж байгаа юм. Хэн хожих гээд байгаа юм. Улс төрөө сүйрүүлж хаячихаад юуны тэргүүн болох гээд байгаа юм. Улсаасаа давсан том толгойг Монгол төр тэвчиж байгаа юм. Одоо болно бид мэднэ шд. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төлөө яг байсан уу. Би У.Хүрэлсүх намын даргад нэг зүйлд баяртай явдаг. Шүүхийг хэнээс ч хараат бус болгохыг эрмэлзсэн хувь хүнийхээ хувьд баяртай явдаг. Энэ бол үлгэрлэл манлайлал. Энэ бол үйлдэл" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1