М. Учрал


Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан барьцаанаас гарч чадах уу?

hi

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээний томоохон томилгоонуудыг хийгээд эхэллээ.

Тэрээр ажлаа авсан өдрөөс эхлэн төрийн албаны шударга томилгоог тунхаглаж ирсэн ч ам ажил хоёр нь зөрж Баян-Өлгий аймгийн түүхэнд байгаагүй гурван орлогч даргатай болжээ.

Маргааш |2021.01.22| аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын томилгоо хийгдэх бөгөөд уг албан тушаалд өөрийн нутаг болох Дэлүүн сумын овог ураг нэгтэй В.Мукамедийг томилохоор яригдаж эхэлжээ. В.Мукамед нь одоогоор Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаа бол түүний оронд мөн л Засаг дарга Д.Бауыржаны эгчийнх нь хүүхэд буюу үеэл болох Х.Бауыржаныг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар орлон томилох гэж байгаа аж.

Зурагт баруун гар талаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, голд байгаа нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Зүүн гар талаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Хонаев, зүүн талын голд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал.

Зүүн гар талаас ХХААХҮ-ийн Дэд сайд асан Ж.Сауле, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны хамаатан, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилох гэж буй В.Мукамед, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны үеэл, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад горилж буй Х.Бауыржан.

Хаха 6 2 Таалагдсан 3 Гунигтай 10 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9