М. Учрал


Х.Болорчулуун: Л.Оюун-Эрдэнэ сайдыг Ц.Нямдоржыг кабинетдаа багтаасанд гайхаж байна

hi

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдож буй сайд нартай танилцаж, түр завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “16  сайд орж ирж байна. Сайд нараас асуугаад байх юм алга. Энэ 16 сайд дотроос нэг хүнийг үнэхээр гайхаж байна. Энэ бол Ц.Нямдорж сайд. Би Их хуралд орохоосоо өмнө Ц.Нямдорж сайдыг их шударга хүн гэж боддог байлаа.

Гэтэл та миний бодож байснаас 180 градус зөрүүтэй хүн юм гэдгийг үг, үйлдэл бүхнээс тань ойлгосон. Одоо таны монгол төрөөс авах, монгол төрийн төлөх өр дуусаагүй юу.

Би тантай Монгол Улсын баялаг, газрын тос, Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээтэй санал зөрдөг. Ялангуяа бид яагаад Оюутолгойг ашиглуулсныхаа төлөө өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан. Бүр Монгол Улсын сайд биш Рио Тинтогийн сайд шиг аашилж, Английн хатан хааны өмч гэж ярьж байсныг чинь хүртэл монголчууд мартаагүй шүү.

Та сайдуудын сайд, ЗГХЭГ-ын даргын суудалд сууж байна. Бүх явах, ирэх бичиг боловсруулах ажил тантай холбоотой болно. Танд захиж хэлэхэд, сайдуудын ажилд, монгол төрийн ажилд бага шиг гай болоорой.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ боллоо шүү. Таныг Ц.Нямдорж сайдыг кабинетдаа багтаасанд гайхаж байна" гэв. 

Хаха 2 1 Таалагдсан 3 Гунигтай 4 Нүдний булай 5 Пөөх