М. Учрал


Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж сайдыг би урьж ажиллуулж байгаа юм

hi

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдож буй сайд нартай танилцаж, түр завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "ЗГХЭГ-ын сайд би бас гайхаад байна. 1992 оноос хойш 7 дахь удаагаа Засгийн газар орж ажиллаж байгаа. Сүүлийн 40 жилийн 30 жил дандаа дарга хийсэн. Тэр тусмаа манай хуулийн салбарыг авч явсан ийм хүн орж ирж байна. Магадгүй туршлагатай байх гэтэл сүүлийн олон улсын бидэнд өгч байгаа үнэлгээг нь аваад үзвэл Авилгалтай тэмцэж чадаж байна уу гэвэл байхгүй. 188 улсаас 111-т орсон байна. 

Шүүхийн систем нь муу. Хараат бус байдлаараа 140-өөс 120-д орж байна. Ийм өвийг та бидэнд өвлүүлж өгчихөөд өнөөдөр бас дарга болно гээд явж байх хэр ёс зүйтэй вэ гэдгийг асуумаар байна" гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Ц.Нямдорж сайдыг би урьж ажиллуулж байгаа юм. Хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт Боловсролын салбарыг зайлшгүй чухалчлах шаардлага гарсан. Нэг үгээр УИХ-ын гишүүн байж байж энэ салбарт томоохон шинэчлэлийг хийж чадах болов уу гэдэг итгэл үнэмшил байсан. Тийм учраас ЗГХЭГ-ын даргаар гишүүн, сайд байх боломжгүй болсон. Би өөрөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Ерөнхий сайдыг хууль зүйн алдаа гаргахгүй байх чиг үүргийн байгууллага. 

Нөгөө талаараа манай Засгийн газрын дундаж нас маш залуу болж байгаа. Тийм учраас ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ байх ёстой гэж үзэж байгаа юм. 1992 оноос хойш анх удаа 4 эмэгтэй гишүүдтэй кабинет болж байгаа. Залуучуудаар бүрдэж байгаа Засгийн газарт түшиг тулгуур болоосой гэж үзсэн. 

Эрдэнэтийн 49, эрүүдэн шүүсэн олон асуудал дээр ЦЭГ тавих ёстой гэж үзэж байгаа" гэв.

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх